Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Буддизм болон Христийн шашны ялгаа, 15-ын 11-р хэсэг, асуулт хариулт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай гэгээрэл бол маяагийн урхинаас гарах цорын ганц арга зам бөгөөд Их Багш бидэнд туслахад үргэлж бэлэн байдгийг тайлбарласан юм.

За. Одоо там таны оюун ухаанд бүтээгдсэн боловч энэ нь мөн таны оюун ухааны гадна бий. Би яагаад таны оюун ухаан дотор болон гадна нь байгаа гэж хэлж байна? Учир нь бүх зүйл бидний оюун ухаанаар бүтээгддэг ч бид үүнийг мэдэрдэггүй. Бид үүнийг бидний гадна байгаа гэж боддог ба энэ нь биднийг зовоодог. Мөн бид тамаас, эсвэл өөрсдийн бий болгосон ямар ч нөхцөл байдлаас болж маш их зовж байгаагаа мэдэрсээр байна. Гэхдээ энэ бол Маяагийн заль мэх юм. Энэ бол хуурмаг байдлын заль мэх юм. Тийм учраас хүмүүс хэзээ ч тэдгээрээс гарч чаддаггүй. Эс бөгөөс, Будда ирэх шаардлагагүй, (Эзэн Бурхан) Есүс Христ ч ирэх шаардлагагүй. Учир нь агуу илбэчин Маяагийн заль мэх маш аймшигтай – төсөөлөхийн аргагүй юм. Тэр иймэрхүү зүйлсийг хийдэг. Энэ бол Маяа. Энэ бол хүн биш, энэ нь зүгээр л хүмүүсийг будилуулж, сэтгэлийг нь татаж, энэ дэлхийд урхидах байгалийн хүч юм. Гэхдээ энэ хооронд, бид энэ хуурмаг байдлаас гарахын тулд тэмцэх ёстой.

За, хэрэв та уншсан бол “Усны хөвөө” — “Дөрвөн далайн хүмүүс бүгд ахан дүүс.” “Усны хөвөө.” Та үүнийг уншиж байсан уу? Хэрэв та өмнө нь ийм төрлийн хятад зохиолуудыг уншиж байсан бол тэдгээр нь нэг төрлийн… “Мэ Хон Тран” (Сүнсний төөрдөг байшин). Та үүнийг мэдэх үү? “Мэ Хон Тран”-ыг англиар юу гэж хэлдэг вэ? … Сүнсийг тань төөрүүлдэг, иймэрхүү… (Ямар нэг зөгнөлт арал шиг, нэг тийм…) Юу гээч… (Төөрдөг байшин.) Төөрдөг байшин, төөрдөг байшин уу? Зөв үү? Магадгүй. Түүнд ороод яаж гарахаа мэддэггүй тийм зүйл шүү дээ. Бүх зүйл бодит мэт харагдавч ойртон очиход бодит биш байдаг. Хятадын дайн тулааны эдгээр гарамгай удирдагчид заримдаа дайснаа урхидан дотогш оруулаад, өөрсдөө алахгүйгээр үхүүлэхийн тулд ийм хуурмаг орчин бүтээдэг байжээ. Тэгэхээр жирийн хүний ухаан хүртэл ийм стратеги зохиож, хүмүүсийг хуурч оруулан, хэвийн нөхцөлд өөрсдийнх нь нүд, чихээр хий үзэгдэл мэт зүйлс харуулж чадаж байхад сөрөг мөн чанарын бүтээх хүч энэ ертөнцөд биднийг хэрхэн бүтээж, хуурдаг гэж та бодож байна вэ?

Энэ бүхнийг таньж мэдэх цорын ганц зүйл бол гэгээрэл юм. Үүнийг яг юу болох, хэрхэн бүтээгдсэнийг, өөр бусад зүйлсийг, үүнээс яаж гарахыг нь хэн ч танд тов тодорхой хариулж өгч чадахгүй. Үүнээс гарах цорын ганц арга бол Гэгээрэл юм! Бидний өөрийн гэрэлтсэн ухаан л энэ бүх зовлонгийн булан тохойг нэвт гэрэлтүүлнэ.

(“Их Багш судрууд бол Буддагийн үзэж туулсан туршлагын түүхүүд төдий гэж дурдсан. Гэвч сударт бичигдсэн зүйлс нь Түүний гурван шавиар баталгаажсаны дараах Буддагийн айлдсан зүйл мөн үү?”) Тийм ээ, үнэн. Үнэн. Судрууд буюу Буддын шашны судар бичгүүд бол үнэн, та тэдгээр үзэсгэлэнт ертөнцүүдийг дахин өөрийн биеэр мэдрэх боломжтой. Жишээлбэл, Авид Бурханы Орон, Оточ Манал Бурханы орон, Тэнгэрийн орнууд гэх мэтээр та одоо ч очиж үзэж болно.

(“Хэрэв өдөр бүр Их Багштай биечлэн хамт байж чадахгүй бол гэгээрлийн зам мөрдөө үлдэх хүчийг хэрхэн олж болох вэ?”) Тийм ээ, бидэнд хүч чадал, итгэлийг тэтгэх итгэл болон дотоод ахуй ойлголт өдөр бүр байдаг. Мөн Их Багш бол бие махбод биш. Их Багш хэзээ ч, хаана ч, өдөр бүр, хором мөч бүрд таны дэргэд илэрч, танд тусалж чадна. Хэрэв та Их Багшийг харахгүй байлаа ч ядаж л Их Багшийн оршихуйг мэдэрч, бясалгал дадал, ахиц дэвшилдээ итгэлтэй болно. Мөн өнөө үед та Их Багштай заавал зууралдах шаардлагагүй. Та бичиж болно, утсаар ярьж болно, факс ашиглаж болно. Хурдан хариулт, хурдан хариу. Одоо ямар ч саад үгүй болсон. Түүнчлэн миний танд хэлсэнчлэн, Их Багш хэзээ ч илрэн гарч чадна. Авшиг хүртсэний дараа Их Багш алхам тутамд тань таныг харж хамгаална. Та унтаж байж болох ч харин Их Багш унтахгүй. Та алдаа гаргаж болох ч Их Багш мэдэж байдаг.

Та осолд орж болох ч Их Багш таныг тэндээс гаргаж, эсвэл ослын ноцтой байдлыг бууруулан тусална. Та өвдсөн байж болох ч тийм их өвдөлт мэдрэхгүй. Учир нь Их Багш таны зовлонгийн заримыг намдаахад тусална. Энэ бол жинхэнэ Их Багшийн үүрэг юм. Их Багш танд туслахын тулд бүх төрлийн зүйлс, бүх төрлийн арга чаргыг хэрэглэдэг. Их Багштай байхын сайн тал нь энэ. Эс бөгөөс ямар хэрэгтэй гэж? Бид өөрсдөө хэдийнээ арчаагүй, бид юу ч хийж чадахгүй. Бид юу ч мэдэхгүй байхад Их Багш зүгээр л хажууд зогсоод: “Хөөх, чи үнэхээр инээдтэй юм!” гэж хэлээд байвал яах билээ дээ.

Их Багш хаа сайгүй, хэдийд ч оршиж, та биеэрээ дэргэд нь байхгүй байлаа ч ямар ч нөхцөлд тусалдаг. Харин та Их Багшийн дэргэд байж чадвал мэдээж илүү их ач тус хүртэнэ. Энэтхэгт: “Хэрэв танд Их Багштайгаа өдөр бүр хамт байх боломжтой бол өдөр бүр ир. Хэрэв өдөр бүр байх боломжгүй бол ядаж долоо хоногт нэг удаа уулз. Хэрэв долоо хоногт нэг удаа байх боломжгүй бол сард нэг удаа уулз. Сард нэг удаа хамт байх боломжгүй бол жилд нэг удаа ир. Хэрэв боломжгүй бол амьдралдаа ядаж нэг удаа, нас барахаасаа өмнө Их Багшийгаа заавал харах ёстой.” гэж хэлдэг. Гэвч энэ нь хүн бүрд үнэхээр шаардлагатай биш. Зарим хүн намайг огт харж байгаагүй, намайг ямар харагддагийг ч мэддэггүй ч миний нэрээр залбирахад л хариу авч, намайг тэнд илрэн гарахыг бас хардаг.

Би энэ талаар ярихдаа маш их ичдэг, тун эвгүй байдаг. Гэхдээ энэ үнэн учраас би танд хэлэх ёстой. Ийм зүйлсийн талаар ярихдаа би үнэхээр эвгүйцдэг. Яагаад энэ тухай ярьж буйгаа би мэдэхгүй байна. Ер нь би ийм зүйлсийг дурддаггүй. Гэвч энэ асуулт л ийм цуврал хариултыг хэлэхэд хүргэлээ. Хэт их ярьсан бол өршөөгөөрэй.

(Энэ асуултыг хятадаар бичсэн байна. Дараа нь англиар давтан хэлье. “Хэрэв хэн нэгэн энэ насандаа Даог чин сэтгэлээр дадуулбал урьд төрлөөс авчирсан үйлийн үрийн саадыг даруй арилгаж, энэ амьдралынхаа хувь тавиланг өөрчилж чадах уу?”

“Одоо амьд байгаа хүн нэн хичээнгүйлэн бясалгавал бүх үйлийн үрээ арилгаж, энэ амьдралаа, энэ насны хувь тавилангаа өөрчилж чадах уу?”) Тийм ээ, та тодорхой хэмжээгээр өөрчилж чадна. Гэвч энэ амьдралын хувь тавиланг өөрчлөхөд хэцүү. Та өнгөрсөн үеэс ирсэн үйлийн үрийн хэв маягийг бүхэлд нь өөрчилж, ирээдүйд дахин төрөхөөр буцаж ирэх шаардлагагүй болгож чадна. Гэвч энэ насны хувь тавилан аль хэдийн тогтсон, бичигдсэн байдаг тул та түүнийг туулах ёстой. Харин таны бясалгал дадал болон Их Багшийн Ивээлээр амьдрал тань илүү зөөлөн, тэсвэрлэхүйц болно. Ердөө л энэ.

Жишээлбэл, та автомашины осолд орох ёстой бол орно, гэхдээ магадгүй хөлөө хугалахгүй. Машин дайрсан ч танд хэдхэн хөхрөлт л үүсэж магадгүй. Тэгээд л тэр. Ердийн үед Их Багшгүй, дадал бясалгалгүй бол та хөлөө бүхэлд нь хугалж, хөгжлийн бэрхшээлтэй болох байсан. Харин Багшийн тусламжтайгаар танд хэдхэн хөхрөлт л үүснэ, тэгээд л болоо. Гэхдээ та осолд орох ёстой хэвээр бөгөөд энэ насны аль хэдийн бичигдсэн хувь тавилангаас зугтах аргагүй. Зөвхөн зөөлрөх л болно. Гэвч олон төрлийн хувь тавилан, үйлийн үрийг Их Багш шатааж, арилгаж, устгах болно. Тэгвэл танд хойд насандаа дахин буцаж ирэх үйлийн үр үлдэхгүй. Үүнийг л бид “үйлийн үрийг арилгах” гэж нэрлэж байгаа юм. Гэхдээ энэ насны үйлийн үрийг биш. Та хөгширч, өвдөж, өрөө төлөх ёстой хэвээр байх бөгөөд гэгээрснээр ганц шөнийн дотор саятан болчхож чадахгүй.

(Таны хэлсэн зүйлийг хурдан тодруулж болох уу?) Тийм, тийм, асууна уу. (Та дурдсанаар... төрөх үед амьдрал тань бичигдсэн байдаг юм шиг байна.) Тийм. (Тэгэхээр энэ насандаа хийсэн сайн үйлийн үр энэ насанд нөлөөлөхгүй гэсэн үг үү? Энэ нь зөвхөн хойд насанд нөлөөлөх үү?) Тийм ээ, хойд насанд нөлөөлнө, гэхдээ энэ амьдралд ч тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Нөлөөлнө, гэхдээ өөрчлөхгүй. Тийм их өөрчлөхгүй. Заримдаа энэ амьдралд нөлөөлдөг ч тэр даруй биш. Жишээлбэл, таван жилийн өмнө хийсэн зүйл тань арван жилийн дараа л танд нөлөөлнө. Хэрэв энэ амьдралд тань хангалттай байгаа бол магадгүй дараагийн төрөл рүү хойшлогдоно. Заавал үргэлж дараагийн төрөл рүү хойшлогдоно гэсэн үг биш. Тиймээс Үнэний замыг дагагч хэн боловч төлж барагдах цаг хугацаа үлдэхээргүй шинэ үйлийн үр дахин үүсгэхгүй байхад анхаарах ёстой. Тиймээс л бид амьтан-хүмүүст өргүй байхын тулд веган амьдралаар амьдрах ёстой. Бид хатуу сахилга баттай байж, ариун журамтай амьдрах учиртай. Ингэж л бид амьдралдаа хүсээгүй үр дагаврыг нэмж үүсгэхгүй, дараа төрлийн шалтаг болгохгүй юм. Энэ бол сахилга бат, ариун журмын ашиг тус юм. Сахилга бат, ариун журмыг сахивал шууд Диваажинд очно гэсэн үг биш. Өө, тийм амар биш. Энэ нь зөвхөн бидний замыг цэвэр, саадгүй байлгахын төлөө юм.

(Энэ бас хятадаар бичигдсэн байна.) За. (“Бид залбирахад Бурхан яагаад заримдаа хариулж, заримдаа хариулдаггүй вэ? Яагаад вэ?” Бид залбирахад заримдаа Бурханаас хариу авдаг. Заримдаа огт ямар ч хариу авдаггүй. Яагаад вэ?)

Энэ нь бидний чин сэтгэл өөр өөр байдгаас болдог. Бидний залбирлын хүч сэтгэлийн төлөв байдлаас маань шалтгаалан өөр байдаг. Одоо та бүхэн Бурхан, Бурхад, Дарь эх, Будда нар бүгд бидний дотор оршдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс бид залбирахдаа үнэхээр гүн залбирч, чин сэтгэлтэй байж, залбирал маань тэр хамгийн гүн Дотоод Билиг ухаан, хамгийн гүн Дотоод Хүч буюу Бүхнийг Чадагч Бурхантай холбогдвол хариугаа авдаг. Хэрэв бид дотооддоо тийм гүн хүрч чадахгүй бол хариу дамжин ирдэггүй. Яг л бороо тийм их хүчтэй биш үед бид шүхэр барихад, эсвэл маш нимгэн хувцас өмсөхөд л норж даарахаас хамгаалагддагтай адил. Гэвч бороо маш хүчтэй, дээр нь салхитай байвал бид бүр… заримдаа борооны цув өмссөн ч хийсээд явчихдаг шүү дээ. Тиймээс бидний залбирлын хүч л бидэнд хариулт ирэх эсэхийг шийддэг.

(“Их Багшийн дурдсан төгс ертөнц үнэхээр оршдог уу? Хүмүүс үүнд итгэхэд хэцүү мэт санагдаж байна. Итгэвэл оршиж, итгэхгүй бол оршихгүй юу? Таны дурдсан төгс ертөнц Есүс Христийн хэлсэн Диваажинтай адил уу? Эсвэл хоёр өөр ертөнц, хоёр өөр Диваажин уу?”

“Их Багш Буддын Орны тухай дурдлаа. Тэр нь бодит уу? [Үнэхээр] оршдог уу? Хүмүүст итгүүлэхэд маш хэцүү. Үүнийг олж авахын тулд заавал итгэх ёстой юу? Итгэхгүй бол танд байхгүй юу? Энэ нь [Эзэн] Есүс Христийн дурдсан Диваажинтай адил уу? Эсвэл хоёр өөр төрлийн Диваажин байдаг уу?”)

Диваажин олон янз байдаг. Мөн Хамгийн Дээд Диваажингийн нэг төрөл бий. Үүнийг бид Бурханы Хаант улс гэж нэрлэдэг. Бид дадал бясалгал, буян, чин сэтгэлээсээ хамаараад өөр өөр түвшинд очдог. Тиймээс үүнийг өөр өөр Диваажин гэж нэрлэдэг. Тэдгээр үзэсгэлэнт Орон үнэхээр оршдог. Үнэхээр оршдог. Үүнд итгэхийн тулд бид тийшээ очиж үзэж болно шүү дээ. Хэрэв бид хараагүй бол тэдгээрийн оршдогт итгэх шаардлагагүй. Би таныг буруутгахгүй. Тиймээс би танд үүнд итгэх аргыг санал болгож байна. Би үүнийг танд нотлох ёстой. Тиймээс авшиг хүртсэний дараа та эдгээр Орныг магадгүй тэр даруй, эсвэл хэсэг хугацааны дараа харна, тэгвэл итгэж чадна. Бид харж чадаагүй зүйлдээ итгэж чадахгүй. Энэ зөв. Энэ нь шашингүй үзэл биш. Зүгээр л үнэнч, логиктой, бодитой хандлага юм. Тиймээс би шашин шүтдэггүй, эсвэл итгэл дутмаг хүмүүсийг хэзээ ч буруушаадаггүй. Тэдэнд мэдээлэл болон бодит нотолгоо дутагддаг учраас итгэж чадахгүй байгааг би зүгээр л ойлгож байна. Тиймээс би тэдэнд итгэх арга замыг санал болгодог юм.

Photo Caption: “Чадах зүйлээ даруухнаар өргөе”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (11/15)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-06-22
345 Үзсэн
Богино хэлбэр
2026-06-22
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-06-22
371 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-21
436 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-21
397 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-06-21
668 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах