Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Америкийн Нэгдсэн Улс Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн (веган) хайр дүүрэн оршихуйгаар олонтоо адислагдаж байсан билээ. Түүний энэ улс оронтой тогтоосон гүн гүнзгий холбоо нь тус улс оюун санааны эрэл хайгуулд нээлттэй, нигүүлсэл, сүсэг бишрэл, сүнслэг сэхээрэл зэрэг түгээмэл үнэт зүйлсийг эрхэмлэдгийг илтгэдэг. 1989 онд оюун санааны үнэнч эрэлчдийн чин сэтгэлийн хүсэлтийн хариуд Их Багш Билиг ухаан, нэвтэрхий ойлголтоо хуваалцахаар АНУ-д найртайгаар айлчлан ирсэн билээ. Энэхүү айлдварт Их Багш Буддын болон Христийн шашны хоорондох ялгааг өгүүлж, бидний анхдагч Мөн чанар, гэгээрэл, жинхэнэ Гэртээ буцах замын талаарх гүн гүнзгий ухаарлыг хуваалцан, үзэгчдийн чин сэтгэлийн асуултуудад хариулсан юм. 1989 оны 10-р сарын 28-нд АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хот дахь Харвардын Их Сургуульд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н айлдсан “Буддын шашин ба Христийн шашны ялгаа” нэртэй энэхүү гэгээрүүлэгч айлдварыг толилуулж байгаадаа таатай байна. Энэхүү эхний дугаарт шавь нар Их Багшийг хүндэтгэлтэйгээр танилцуулж, Түүний Сургаалаар дамжуулан Үнэн хийгээд гэгээрлийг улам гүнзгий ойлгохыг даруухнаар эрэлхийлэх явцад ухаарсан оюун санааны бясалгал эргэцүүллээ хуваалцсан юм. Photo Caption: “Жинхэнэ Амьдрал Энд Биш, мөн Энэ нь Хэзээ ч Сорилт, Бэрхшээл Биш”











