Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Буддизм болон Христийн шашны ялгаа, 15-ын 15-р хэсэг, асуулт хариулт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Төгсгөлийн энэ дугаарт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай итгэл хийгээд гэгээрэл, веганизм, үйлийн үр, сүнслэг учир шалтгааны харилцан хамаарлын талаар тайлбарласан юм.

Хоёр дахь асуулт нь ... байсан. (Гэгээрэл ба итгэл үнэмшил.) Гэгээрлийн талаарх түүний бодлоор бол та зөвхөн Буддад итгэх хэрэгтэй, мөн Судрууд уншиж, Буддад итгэхэд л хангалттай гэж тэр хэлсэн, Тиймээс би “Үгүй, энэ хангалтгүй”гэж хэлсэн. Учир нь Буддагийн утга, агуулга болон Түүний Билиг ухааныг ойлгохын тулд, та бас илүү дээд түвшний Будда болох ёстой. Учир нь Будда “Хэрэв та нар надад итгэдэг ч, намайг ойлгохгүй бол энэ нь намайг үл хүндэтгэсэн хэрэг” гэж хэлсэн. Энэ зөв үү? Будда ингэж хэлсэн, тийм. Тиймээс бид зүгээр л итгэж болохгүй; бид үүнийг гэгээрэлд хүрэх замаар өөрсдийн туршлага, мэдлэгээрээ нотлох ёстой. Тийм ч учраас итгэхийн тулд харах шаардлагатай байдаг.

Мөн тэр гэгээрэлд хүрэхийн тулд бид веган хоолтон байх шаардлагатай юу гэж асуусан. Би үгүй ​​гэж хэлсэн. Веган хоолтон болно гэдэг нь энэ амьдралдаа амьтан (-хүмүүс)-тэй үйлийн үрийн холбоогоо тасалж, ингэснээр бид ямар ч үйл лай, өр, ачаа дарамт үүсгэхгүй, ингэснээр бид энэ өрийн улмаас энэхүү дэлхийтэй дахин холбогдохгүй гэсэн үг юм. Түүнчлэн, энэ нь БУРХАНЫ бүтээл дэх хамаг төрөлтөнд энэрэнгүй сэтгэл, тэгш байдлыг хөгжүүлэх явдал юм. Энэ нь та веган хоол иддэг учраас, гэгээрнэ гэсэн үг биш юм. Эс бөгөөс, үхэр(-хүмүүс), морь (-хүмүүс) гэгээрэх болно. Энэ бидний хариулт ба асуулт байсан. Өөр юу байна? Аль хэдийн таван цаг болжээ. Та одоо ч гэсэн асуумаар байна уу? Өө, Бурхан минь. Хүрээд ирээч.

(Би Буддагийн зураг харахад тэр тарган (бүдүүн) харагдаж байна. Хэрвээ Тэр веган хоолтон байсан юм бол, Тэр яагаад тарган байсан юм бэ?) Тэр тарган байсан, тэгээд яагаад веган болсон юм бэ? (Үгүй. Хэрэв Тэр веган хоолтон байсан юм бол, яагаад тарган болсон юм бэ?) Өө! Та эхнэртээ гараад ир гэж хэл. (Эхнэр маань хаана байна? Эхнэр маань туранхай байсан ба бид өөрчлөгдсөн. Бид ... байгаагүй) (Бид 5-р сарын 30-наас өмнө веган хоолтон байгаагүй.) Та таргалах эсвэл турах тухай үнэн түүхийг сонс. Наашаа ирээд, та хэлээч. Алив дээ! (Бид Калифорнид 5-р сарын 29-нд [Төгс Гэгээрсэн] Их Багш Чин Хайтай уулзахдаа, бид веган биш байсан. Энэ бол миний эхнэр. Бид ... өөрчлөгдсөн. Танд баярлалаа. Бид веган [хооллолтонд] шилжсэн. Учир нь [Төгс Гэгээрсэн] Их Багш Чин Хай надад шинжлэх ухаан болон оюун санаа, шашны талаас нь итгүүлсэн. Ингээд, нэг шөнийн дотор бид өөрчлөгдсөн; Бид веганизмд шилжсэн.) Шөнийн дотор, тийм ээ. (Түүнээс хойш эхнэр маань 15 фунт (~6.8 килограмм) жин нэмсэн. Түүнээс хойш ердөө зургаан сар л өнгөрчээ. Зөвхөн зургаан сарын дотор 15 фунт жин нэмсэн. (Зөвхөн зургаан сард.) Тийм. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Хүн бүр тийм биш. (Танд баярлалаа.) Бурхан минь, 15 фунт нэмэгджээ. (Танд баярлалаа.)

Юу вэ гэхээр, хүн бүр веган болсноор таргалдаггүй эсвэл турдаггүй. Бид эдгээр хоолонд үзүүлэх таны химийн урвалыг харгалзан үзэх ёстой. Учир нь тэр өмнө нь амьтан(-хүний) ​​гаралтай хоол иддэг байсан, дараа нь үргэлж гэдэс нь гүйлгэдэг байв; Тэр хэзээ ч маш их тарган байгаагүй. Одоо веган болсны дараа түүний бие махбод иймэрхүү хүчтэй хариу үйлдэл үзүүлэхээ больж, тэр тайван, амар амгалан болж, идэж буй бүх хоолоо шингээдэг болсон. Тиймээс түүний жин нь бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ энэ нь та жин нэмнэ гэсэн үг биш юм. Би эдгээр бие махбодын өөрчлөлт болно гэдэгт баталгаа өгч чадахгүй. Би зөвхөн сэтгэлийн тэнцвэр, тайван байдал болон илүү хайраар дүүрэн өөрчлөлт болно гэдэгт баталгаа өгч чадна. Би бие махбодын өөрчлөлт болно гэдэгт баталгаа өгч чадахгүй. Гэвч ямар ч байсан энэ шаардлагагүй. Бидэнд залуу, хөгшин гэх мэт юу ч байсан олон веган хоолтон байдаг.

Өөр юу байна? Өө! Та нар намайг ганцааранг минь битгий орхиорой. Тийм үү? Уучлаарай. Миний сүүлийнх. Би бол эрдэмтэн бөгөөд сэтгэцийн өвчний талаар судалгаа хийдэг.) Сэтгэцийн өвчний үед бол тийм ээ. (Мөн шизофрени өвчин гэр бүлд нь удамшдаг гэр бүлүүд яагаад байдаг вэ гэх мэт олон асуултад хариулах шаардлагатай хэвээр байна.) Үүнийг үйлийн үрийн үйлдлээр хэрхэн тайлбарладаг вэ?

Хоёр дахь асуулт бол: Эрдэмтэд гэгээрлийн талаар асуух нь зөв үү, дээрээс хаа нэгтэйгээс эдгээр асуултуудад илүү хурдан хариулт байдаг гэж үү? Эсвэл тэд эдгээр асуултад хариулах гэж оролдохдоо шинжлэх ухааны арга барилаа баримталсаар байх ёстой юу?) Шинжлэх ухааны судалгаанаас илүү хурдан хариултууд байдаг. (Ийм зүйл болно гэсэн хүлээлт байна уу? Эсвэл тэд ... хүлээж болох уу?)

Тийм ээ, шууд зөн совингоор. Юу вэ гэхээр, бидэнд тархи байгаа ба бид түүний ердөө 5%-ийг л ашигладаг. Үүнийг хүн бүр мэддэг, эрдэмтэд хүртэл мэддэг. Тиймээс өөр 95% нь маш их хүч чадал, мэдээлэл, чадвартай бөгөөд идэвхгүй байдалд байна. Тиймээс тархиныхаа энэхүү бүрэн хүчийг сэрээх үед та олон жилийн турш судалгаа хийх хэрэгтэй болдог, хийж байж олж авдаг, мөн олон жил судалгаа хийсний дараа ч заримдаа зөв хариулт авч чадахгүй байх магадлалтай асуултуудын бүх хариултыг олж авдаг.

Тиймээс эрдэмтэд заримдаа ийм маягаар нотолж, энэ бол зөв гэж хэлдэг ч, дараа жил нь өөр аргаар, түүний дараа жил нь үүнийг бас нэг өөр аргаар нотолдог. Учир нь бид бүх хүчийг ашиглахын оронд хязгаарлагдмал хүчийг ашигладаг. Тиймээс гэгээрлийн арга бол шинэ зүйл биш бөгөөд нууцлаг зүйл биш юм. Энэ бол зөвхөн таны бүрэн чадвар, оюун ухааны бүрэн хүчийг сэргээхийн тулд юм. Ерэн таван хувь нь байсаар байгаа тул та бясалгалаас хариултуудаа хурдан авна.

(Тийм ээ. Миний асууж байсан өөр нэг асуулт бол удамшлын өвчин байдгийг бид мэддэг.) Үүнийг үйлийн үрийн хуулиар хэрхэн тайлбарладаг вэ?) Өө! Тийм, тийм, тийм. Эдгээр өвчнийг өвлөн авсан хүмүүс өмнөх амьдралдаа нийтлэг зорилго, нийтлэг үйлс, хамтын хүчээр дамжуулан бие биетэйгээ холбогдсон байдаг: хамтдаа ямар нэгэн зүйл хийж, хамтдаа ямар нэгэн зүйл бодож, хамтдаа ямар нэгэн зүйлийг өвлөн авдаг. Бие биедээ хүчтэй татагдах сэтгэл, хүслээсээ болж тэд хамтдаа байж, хөвгүүд, охид болж эргэн төрдөг бөгөөд мөн өнгөрсөн үйлдлийнхээ үр дагаврыг өвлөн авдаг. Энэ нь тэдний бие биеэ хайрлах хайр, дотносолын улмаас тохиолддог ба бас тэд хамтдаа аливаа зүйлсийг, ижилхэн үр дагавар авчирдаг зүйлсийг хийж байсан өмнөх амьдралуудаас болж тохиолддог. Бүх зүйл үйлийн үрээр бий болдог, ер бусын юм байхгүй. Тийм үү?

(Таны хэлсэн зүйлийн үргэлжлэлийг би мэдэхийг хүсэж байна. Та саяхан Латин Америкийн хоёр улсаас ирсэн: Бразил, Аргентин.) Би мэднэ; Би тийшээ очно. (Үгүй, тэр явж байгаа.) (Өө, Та явж байгаа юм байна.) (Нью-Йорк хотоос.) (Намайг уучлаарай.) Би тэнд зургаан сарын өмнө очсон. (Тавдугаар сард…) Тавдугаар сард. (...6-р сард, 6-р сард, тийм.) Энэ эрт дээр үед байсан бөгөөд би одоо явах гэж байна. (Аа, За) Тэгэхээр, тэдэнтэй ямар холбоотой вэ?

(Миний асуулт бол: Бразил, Аргентинд асар их баялаг болон асар их ядуурал аль аль нь байна. Би зөв ойлгож байна уу, бидний хэлж байгаа зүйл нь, хэрэв хүн асар их ядуу амьдарч байгаа бол энэ нь түүний өнгөрсөн амьдралын үйлийн үртэй холбоотой гэдэг нь зөв үү?) Тийм ээ, мэдээж. Та өөр юу тайлбарлаж чадах билээ? БУРХАН ийм нэг талыг барьсан гэж үү? Үгүй, бид өөрсдийн зүйлсийг өөрсдөө бүтээдэг. Гэхдээ нэг л өдөр бид бүх зүйлээс залхах үедээ л сэрдэг. Бид ядуурал ч үгүй, эд баялаг ч үгүй, юу ч байхгүй – зөвхөн аз жаргал, баяр хөөр л – байдаг газарт буцаж очих ба бидэнд хүссэн бүхэн маань байна. Гэхдээ энэ нь материаллаг утгаараа биш юм. Авид Бурханы Орны тухай миний та нарт хэлсэн зүйл бол зөвхөн бүрэн гэгээрээгүй хүмүүст зориулагдсан юм. Төгс гэгээрсэн хүмүүс бол бурхад болон хүмүүсийн, Диваажин болон хүмүүсийн Багш нар юм. Тэд аз жаргалтай эсвэл аз жаргалгүй, баян эсвэл ядуу гэх мэт бүх төрлийн асуултаас ангижирсан.

Гэхдээ гэгээрээгүй хүмүүс Үйлийн үрийн Хуулийн дор зовох ёстой. Тэдний ядууралд өртөх нь буяны хандив өгөөгүй өнгөрсөн амьдралаас нь үүдэлтэй байдаг. Хүмүүсийн материаллаг сайн сайхан байдал нь Гараг дээр, Дэлхий дээр амьдрах хугацаандаа тэдний өгсөн сэтгэлийн хандиваас хамаардаг. Хэрэв тэд үргэлж буяны хандив өргөдөг бол... Энэ нь та маш их зүйл өгөх ёстой гэсэн үг биш юм. Жишээ нь, Буддын шашны судруудад, нэгэн ламын тухай түүх байдаг. Тэр гялалзсан, гэрэлтсэн алтан шаргал царайтай баян гэр бүлд төрсөн. Учир нь Тэрээр сүүлийн амьдралдаа – олон амьдралын өмнө, зуун амьдралын өмнө, 900 жилийн өмнө – тухайн үеийн Амьд Их Багш Буддад нэг цент хандивласан. Тэрээр 99 амьдралынхаа турш эд баялаг, хүндэтгэлтэй байр суурь, оюун ухааныг эдэлж байжээ. 99 амьдралынхаа сүүлийн өдөр Тэрээр өөр Буддатай уулзаж, гэгээрэлд хүрч, Өөрөө Будда болсон.

Мунхаг байдлаасаа болж хүмүүс ядуурал, зовлон дунд төрөхөөс өөр аргагүй болдог. Хэрэв хүн бүр өөрийн амьдралаа хэрхэн бүтээхээ мэддэг байсан бол энэ нь дэлхийд хамаагүй дээр байх байсан. Гэхдээ тэд танд итгэх үү? Тэд итгэх ёстой болох цаг ирэх болно. Тэд бүх маш хүнд нөхцөл байдлаас залхсан үедээ, Будда Мөн чанартаа буцаж очих болно, тэд БУРХАНД итгэх болно, тэд Гэгээрсэн Их Багшийг хайх болно. Өөр ямар ч арга чарга байхгүй. Бид хүлээх хэрэгтэй.

Өөр асуулт байна уу? (Би?) Тийм ээ, та. (Тэгэхээр өмнөх амьдралынхаа зан авираас болж бүхэл бүтэн улс орон ядуурсан гэдэгт би итгэхэд бэрх байна.) Тийм ээ, зөв. (Та ойлгож байна уу?) Би ойлгож байна. (Гэхдээ би үүнийг л хэлэх гээд байна. Би материаллаг зүйл ярьж байна.) Тийм ээ. (Таны хэлж байгаа зүйл энэ үү? Тийм ээ. (Тиймээс дэлхийн хамгийн баян улс болох АНУ-д амьдардаг хүмүүс өнгөрсөн хугацаанд маш гэгээрсэн амьдралаар амьдарч байсан бол, харин ... хүмүүс) Урьд нь маш өгөөмөр амьдралтай байв. Үгүй, заавал гэгээрсэн байх албагүй.

Эд баялаг, гэгээрэл хоёр бол огт өөр зүйлс. Та баян байж болох ч гэгээрэлд хүрээгүй байж болно; Чи ядуу байж болох ч гэгээрсэн. За, энэ бол зүгээр л үнэн. Гэхдээ та үүнийг хэсэг хугацаанд бясалгал эсвэл ямар нэг зүйл хийснийхээ дараа харах үедээ л түүнд итгэдэг – заавал миний маягийнх байх албагүй. Ийнхүү та өнгөрсөн үеийн дурсамжууддаа хандах боломжтой болно. Та дэлхийн бүх үйлийн үрийн бүтцийг өөрөө харж, ойлгох болно, мөн яагаад зарим газар ядуу, яагаад зарим хүмүүс баян байдаг тухай. Та ном уншиж байгаа юм шиг эсвэл кино үзэж байгаа юм шиг тодорхой харах болно. Бүх зүйл цаг хугацаа, орон зайн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Юу ч устахгүй; юу ч алга болохгүй. Бүх зүйл энерги хэлбэрээр илэрч, нэг дор хуримтлагдаж, ухамсрын өөр түвшинд бүртгэгддэг. Бид үүнийг өөрсдөө харж ойлгож чадна. Тэгээд танд дахиж эргэлзээ төрөхгүй. Одоо хэрэв та маргааш хүртэл надтай маргалдвал, та үүнийг харахгүй байгаа учраас эргэлзсэн хэвээрээ л байх болно. Тиймээс миний санал бол: Би таныг Диваажингийн Хаант улсад болон Үл үзэгдэх Мэдлэгийн Хаант улсад зочилж, өөрөө олж мэдэхэд тань зориулж урьж байна.

Би танаас хараагүй зүйлдээ итгэхийг шаардахгүй. Би танд үүнийг өөртөө батлах боломжийг л олгож байна. Гэхдээ танд итгэл ба бясалгал хэрэгтэй. Та зүгээр л нэг шөнийн дотор бүх зүйлийг мэдэж чадахгүй. Аливаа шинжлэх ухааны нэгэн адил та нэг эсвэл хоёр шөнийн дотор эмч байхыг сурч чадахгүй. Та үнэхээр эмч болохыг хүсэж, анагаахын сургуульд бусад эмч нартай хамт суралцах хэрэгтэй бөгөөд хэдэн жил өнгөрөхөд та эмч болно. Гэхдээ та эхний өдрүүд эсвэл эхний долоо хоногт анагаах ухааны талаар ямар нэгэн зүйлийг тэр даруй мэддэг. Энэ бол гарцаагүй. Яг л та Гэгээрсэн Их Багш дээр ирэхэд, та тодорхой хэмжээнд гэгээрлийг, зарим жижиг хэсгүүд, түүний зарим хэсгүүдийг хэсэгхэн хором хардаг ба улмаар цааш нь хөгжүүлдэг.

Тиймээс, намайг уучлаарай. Бид явах бөгөөд та бүхэнд аз жаргал хүсье.

Photo Caption: “Хойноос нь хөөцөлдөж байгаа зүйлдээ болгоомжтой бай, Гаднаасаа сайхан харагдавч, үнэндээ Сайн биш байж магадгүй”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (15/15)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2026-06-25
430 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-06-25
1009 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-24
866 Үзсэн
36:08
Онцлох мэдээ
2026-06-24
317 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах