Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн

Шунал хүслийг даван туулах нь: Сутта Нипатагийн эшлэл, нэвтрүүлгийн 2-ын 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр Сутта Нипата судрын 5-р бүлэгт байдаг Парайанавагга-аас түүвэрлэн хүргэх завшаан тохиолоо. Эдгээр хэсгүүдийг В. Фаусболл орчуулсан. Парайанавагга-д арван зургаан Бярман огоорогч багшийнхаа захиасаар амьдрал, үхлийн талаарх сүнслэг билиг ухаан эрэлхийлэн Эзэн Бурхан Будда дээр айлчлан очсон мөчийг дүрсэлдэг. Меттагу, Дхотака мөн Упасива Бярман нарын тавьсан асуултуудаар үргэлжлүүлье.

ПАРАЯНАВАГГА. МЕТТАГУМАНАВАПУКХА.

“Меттагу: ‘Асуусан асуултад маань Та бидэнд тайлбарласан; өөр нэг асуулт Танаас асууя, хариулж өгнө үү, залбиран гуйя: Мэргэн ухаантан урсгалыг, төрөх болон өтлөх, уйтгар гуниг мөн уй гашууг хэрхэн гаталдаг вэ? Үүнийг тодорхой тайлбарлаж өгнө үү, энэ зүйлийг (дхамма)-г сайн мэдэх Ө Муни минь’.

‘Дхамма-г би танд тайлбарлая, Ө Меттагу минь,’ хэмээн Бхагават [Эзэн Бурхан Будда] хэлэв, ‘Энэ үзэгдэх ертөнц дээр хүмүүн үүнийг аливаа уламжлалт сургаалгүйгээр ойлгон, тунгаан бодон явбал тэр энэ ертөнцөд хүслээ даван туулах боломжтой’.

Меттагу: ‘Хосгүй Дхамма-д би баясаж байна, Ө Агуу Иси минь, хэрэв хүмүүн ойлгоод, мөн тунгаан бодон явбал тэр энэ ертөнц дэх хүслээ даван туулж чадах юм байна’.

‘Аливаа зүйлийг та мэддэг байлаа ч Ө Меттагу минь’, хэмээн Бхагават [Эзэн Бурхан Будда] хэлэв, ‘Дээр, доор, хөндлөн гулд, болон дундад (байгаа зүйлсийг), тэдгээр зүйлсэд үл баясан, тэдгээрээс амар тайвныг ололгүй, ухаан бодлоороо амьдрал, оршин байх тухай бодолд бүү төвлөр. Тийнхүү бодолтой, шаргуу амьдран, Бхикху хувиа хичээх, төрөх, өтлөх, уйтгар гуниг, уй гашууг орхисныхоо дараа цэцэн ухаантай байж өвчнийг энэ ертөнцөд орхих болтугай’.

Меттагу: ‘Агуу Иси-гийн эдгээр үгэнд би баясаж байна; упадхи [хүлээс]-ээс ангижрахыг (нэрлэвээс Нирвана) (Та) сайн тайлбарлалаа, Готама минь. Энэ Дхамма-г сайн мэдэх Бхагават Та өвчнийг үнэхээр орхижээ. Муни минь Таны үргэлж сэрэмжлүүлэх тэд ч мөн адил өвчнийг орхих нь гарцаагүй; иймд нааш ирсэн Танд би бөхийн ёсолъё, Ө Удирдагч (нага) минь, Бхагават намайг ч мөн үргэлж сэрэмжлүүлэх болтугай’.

Будда: ‘Гарамгай гэж миний хүлээн зөвшөөрөх Бярман бол юу ч эзэмшдэггүй, хүсэл шуналын ертөнцөд хүлэгддэггүй, тэр гарцаагүй энэ урсгалыг гаталсан, мөн тэр нөгөө эрэгт хүрсэн, хатуу ширүүнээс (ахила) (болон) эргэлзээнээс ангижирсан. Энэ ертөнцөд тэр цэцэн ухаантай, гарамгай хүн; дахин давтагдах оршихуйд хүлэгдэх энэ хүлээснээс ангижирсан, тэр хүсэлгүй, уй гашуу, санаашралаас ангижирсан, тэр төрөх болон өтлөхийг гэтэлсэн гэж би хэлнэ’. Меттагуманавапукха төгсөв”.

ДХОТАКАМАНАВАПУКХА.

‘Бхагават минь, Танаас асууя, үүнийг надад хэлж өгнө үү’ хэмээн эрхэм Дхотака хэлэв, ‘Агуу Иси минь, үгийг Тань сонсохын мөрөөсөл боллоо; Таны өгүүлэхийг сонссон нэгэн өөрийн мөхлийг мэдэх болтугай’.

‘Тэгвэл хичээгтүн, Ө Дхотака минь’, хэмээн Бхагават хэлэв, ‘Энэ ертөнцөд цэцэн ухаантай, бодолтой байж, миний өгүүлэхийг сонссон нэгэн өөрийн мөхлийг мэдэх болтугай’.

Дхотака: ‘Бурхад болон хүмүүсийн ертөнцөд би юу ч үл эзэмшин явах Бярманыг харж байна; иймд Танд бөхийн ёсолъё, бүхнийг харагч Та минь, намайг эргэлзээнээс ангижруулаач, Сакка минь’.

Будда: ‘Энэ ертөнцөд эргэлзэж буй хэнийг ч би ангижруулахаар очихгүй, Дхотака минь; шилдэг Дхамма-г суралцсан үед та энэ урсгалыг гатална’.

Дхотака: ‘(Намайг) энэрэн нигүүлсэж (надад) зааж сургаач, Бярман минь, аглагт суухын Дхамма (Нирвана)-г би, агаар мэт олон хэлбэрт уналгүйгээр (үүнийг мөн) ойлгон энэ ертөнцөд тайван тогтуун, хараат бус явья’.

‘Амар амгаланг би танд тайлбарлая, Ө Дхотака минь’ хэмээн Бхагават [Эзэн Бурхан Будда] хэлэв; ‘Хэрэв хүн энэ үзэгдэх ертөнцөд уламжлалт сургаал зааваргүйгээр үүнийг ойлгон тунгаан бодон явбаас тэр энэ ертөнцийн хүслээ даван туулна’.

Дхотака: ‘Дээдийн амар амгаланг ойлгоод, Агуу Иси минь, тунгаан бодон явбаас тэр энэ ертөнцийн хүслээ даван туулна гэдэгт би баясаж байна’.

‘Та юуг ч мэддэг байсан, Ө Дхотака минь’ хэмээн Бхагават [Эзэн Бурхан Будда] хэлэв; ‘Дээр, доор, хөндлөн гулд, мөн дунд нь (байх зүйл) энэ ертөнцөд хүлэх хүлээс гэдгийг мэдээд та дахин оршихуйг хүсэмжлэх ёсгүй’. Дхотакаманавапукха төгсөв”.

УПАСИВАМАНАВАПУКХА.

“‘Ганцаараа, Сакка минь; тусламжгүйгээр би их урсгалыг гаталж чадахгүй’ хэмээн эрхэм Упасива хэлэв; ‘Бүхнийг харагч Та минь, юуны тусламжтай энэ урсгалыг гаталж чадахыг хэлж өгнө үү’.

“Хоосон чанарыг сэтгэлдээ тээн тунгаан явбаас, Упасива минь’ хэмээн Бхагават [Эзэн Бурхан Будда] хэлэв, ‘Юу ч эс оршихыг тунгаан бодон та урсгалыг гатална; мэдрэхүйн таашаалыг орхин, эргэлзээг үл тоон, хүсэл үгүй болохыг (нэрлэвээс Нирвана) өдөр, шөнөгүй анхаарах ёстой’.

Упасива: ‘Бүхий л мэдрэхүйн таашаалыг гэх хүсэл тэмүүлэл арилсан, хоосон чанарыг түшиж найдан, бусад бүхнийг орхиод мэдлэгээр дээдийн ангижралаар гэтлэгдээд цааш үргэлжлүүлэхгүй тэндээ үлдэх үү?’

‘Мэдрэхүйн таашаалын хүсэл тэмүүллээс ангижирсан, Упасива минь’, хэмээн Бхагават [Эзэн Бурхан Будда] хэлэв, ‘Хоосон чанарыг түшиж найдан бүх зүйлсийг орхисныхоо дараа мэдлэгээр дээдийн ангижралаар гэтлэгдэн тэр цааш үргэлжлэлгүй тэндээ үлдэнэ’.

Упасива: ‘Хэрэв тэр цааш үргэлжлэлгүй үй олон жил тэнд үлдвэл, Ө Бүхнийг харагч минь, (хэрэв) тэр тэнд амар тайван байж, гэтлэгдсэн бол тийм нэгний хувьд ухамсар байх уу?’

‘Дөл салхины хүчээр тархдаг шиг, Упасива минь’ хэмээн Бхагават [Эзэн Бурхан Будда] хэлэв, ‘Гарч явдаг, (оршин буйд) тооцогдохгүй, тэр ч байтугай нэр ба биеэс гэтлэгдсэн Муни алга болдог бөгөөд (оршин буйд) тооцогдохгүй.’

Упасива: ‘Тэр (ердөө) алга болсон уу, эсвэл (цаашид) эс орших уу, эсвэл тэр өвчнөөс мөнхөд ангижирсан уу? Үүнийг надад сайтар тайлбарлаж өгнө үү, энэ Дхамма-г сайн мэдэх Ө Муни минь’. ‘Үзэгдэхгүй болсон түүнд хэлбэр үгүй, Ө Упасива минь’ хэмээн Бхагават [Эзэн Бурхан Будда] хэлэв, ‘Би буй хэмээх зүйлс түүний хувьд цаашид эс оршино, бүх зүйлс (дхамма) тасрах үед бүхий л (төрлийн) маргаан мөн тасарна’. Упасиваманавапукха төгсөв.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/2)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-05-13
747 Үзсэн
Богино хэлбэр
2026-05-13
497 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-05-13
977 Үзсэн
Онцлох мэдээ
2026-05-12
869 Үзсэн
Онцлох мэдээ
2026-05-12
636 Үзсэн
42:12
Онцлох мэдээ
2026-05-12
288 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-05-12
558 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-05-12
1088 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах