Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-д тохиолдсон явдлуудаас амьтан-хүмүүсийн хайрын болон ухаалаг мөн чанарыг танин мэдэх нь: олон ангит цувралын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Амьтан(-хүмүүс) энэ гарагт онцгой үүрэгтэйгээр ирдэг. Тэдний олонх нь Хурмасттай байнга маш нягт холбоотой байдаг учраас зүгээр л оршин байгаагаараа Диваажингаас тэнгэрлэг хүч буюу хайрыг авчирч чаддаг. Зарим нь, тухайлбал морь, туулай(-хүмүүс) зэрэг нь хүн асран хамгаалагч нараа сөрөг нөлөөнөөс хамгаалж, эсвэл эрүүл мэнд, аз хийморь, бүр эд материалын ивээл, баяр баясал, сүнслэг дэвшлээр тэтгэж чадна.

“Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-д тохиолдсон явдлуудаас амьтан-хүмүүсийн хайрын болон ухаалаг мөн чанарыг танин мэдэх нь” цуврал нэвтрүүлгийн эхний дугаараар бид өнөөдөр амьтан-хүмүүс Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай хэрхэн өхөөрдөм, хайр дүүрнээр харилцдаг хийгээд бидэнд энэрэнгүй хандах нь яагаад тийм чухал болох талаар үзүүлнэ. Амьтан-хүн бүр Бурханы бүтээл бөгөөд энэхүү агуу, үзэсгэлэнт дэлхийд хийж гүйцэтгэх өөрийн гэсэн үүрэгтэй. Бид энд зарим гайхалтай жишээнүүдийг толилуулах болно.

Master: Амьтан(-хүмүүс) энэ гарагт онцгой үүрэгтэйгээр ирдэг. Тэдний олонх нь Хурмасттай байнга маш нягт холбоотой байдаг учраас зүгээр л оршин байгаагаараа Диваажингаас тэнгэрлэг хүч буюу хайрыг авчирч чаддаг. Зарим нь, тухайлбал морь, туулай(-хүмүүс) зэрэг нь хүн асран хамгаалагч нараа сөрөг нөлөөнөөс хамгаалж, эсвэл эрүүл мэнд, аз хийморь, бүр эд материалын ивээл, баяр баясал, сүнслэг дэвшлээр тэтгэж чадна. Тэд биднийг чимээгүйхэн ажиглан, даруухнаар адис ерөөл илгээдэг. Тэдний зарим нь ухамсрын илүү өндөр түвшнээс ирсэн байдаг. Тэд зөвхөн хүн төрөлхтөнд, эсвэл Дэлхий дээрх бусад оршихуйд туслах гэж амьтан-хүний дүрээр бууж ирсэн байдаг юм.

Бид олон мянган жилийн турш хүмүүст тусалж ирсэн билээ. Морь-, үнээ-, одос үхэр-хүмүүс тариачидтай хамтран хүнд тэрэг чирч, үнэхээр мундаг ажилладаг. Нохой-хүмүүс гэрийг тань манаж, гэр бүлийг тань аюулгүй байлгадаг. Амьтан-хүмүүс мөн өвчтэй, эсвэл гунигтай хүмүүст тусалдаг. Зарим нь бүр хүмүүсийг аварч, эсвэл аюул ойрхон байгааг анхааруулдаг. Жижигхэн аалз-хүмүүс Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд ямар нэгэн аюултай зүйлийн талаар олон удаа анхааруулж байжээ.

Master: Аалз-хүмүүс яг өмнө тор татсан... Агуйн өмнө надад нэг жижиг угаалгын өрөө байдаг. (За, Багш аа.) Тэнд тухтай учраас би богино хугацааны даяаныхаа үеэр байрлана гэж бодож байлаа. Угаалгын өрөөний өмнө нэг жижиг өрөөтэй. (За, Багш аа.) Маш жижиг ч тэнд хоёр өрөө байдаг. Доторх нэг өрөө нь шүршүүр, гаднах өрөө нь хоосон. Нэг метр кв орчим талбай. Гэхдээ би үүнийг надад хангалттай гэж бодсон. Би бясалгах л шаардлагатай. Тэгтэл тэд ирээд байшингийн минь өмнө тор татаад намайг орох боломжгүй болгосон. Би тэдэнд “Яагаад ийм зүйл хийгээ вэ? Би дотогш орох ёстой.” гэж хэлэхэд тэд “Үгүй, энд бүү байрла, Танд сайн биш.” гэж хэлсэн шүү.

Өнгөрсөн шөнө хүртэл би босоод хоёр жижиг аалз(-хүнийг) харсан. Том аалз(-хүн) одоо орж ирж чадахгүй болсон учраас тэд дотогш орж ирж л дээ. Би зарим нүхийг таглачихсан юм. Тиймээс том аалз(-хүн) чихэж орж ирж чадахгүй болсон байх. Тэгээд л тэд жижиг аалз(-хүмүүсээ) явуулж. Хоёр нь орж ирсэн. Би “Хөөе, та нар энд юу хийж байгаа юм бэ? Өөр мэдээ байна уу, эсвэл?” гэж асуусан. Тэд “Үгүй. Бид зүгээр л Таны төлөө хамгаалалтын тор нэхэх гэсэн юм.” гэсэн. Бурхан минь! Миний зүрх бүр уярчихсан шүү. Би “Үгүй ээ, та нар миний төлөө юу ч хийх хэрэггүй. Гуйя, та нар тийм жижигхэн шүү дээ, зүгээр л өөрсдийгөө хамгаал.” гэж хэлсэн. Гэхдээ тэд шууд л нэхсэн.

Нэг удаа тэд Түүний амийг бүр хорт могой-хүнээс аварсан юм.

Master: Аалз(-хүн) ирээд надад хэлсэн... Үнэндээ тэр яг ингэж хэлсэн юм: “Гэрэл унтраахгүй.” “Гэрэл унтраахгүй” гэдэг нь дүрмийн хувьд алдаатай гэдгийг та нар мэдэж байгаа даа. Их хурдан хэлсэн. “Гэрэл унтраахгүй.” “Буйдангаас холд.” Тэр тэгж хэлсэн. Би бясалгаж байсан болохоор жаахан гайхсан. Би могойг хараагүй. Гэхдээ гэнэт сэрж, өдрийн тэмдэглэлдээ ямар нэг зүйл бичье гэж бодсон. (За.) Харин дараа нь тэр аалз(-хүн) над руу ширтээд байв. Би “Яасан бэ?” гэтэл тэр надад давтаж хэлсэн. Тэр бясалгалын маань үеэр надад хэдийнээ хэлсэн байх л даа. Би сонссонгүй. Тэрээр “Энэ могой(-хүн) Танд хор учруулна. Гэрлээ унтраахгүй.” “Буйдангаас холд. Энэ могой(-хүн) Танд хор учруулна.” гэж хэлсэн. Тэр тэгж хэлсэн юм. (Хөөх.) Үүний өмнө би “Болгоомжтой байгаарай. Танд могой(-хүн) хор учруулна.” гэсэн зурвас авсан юм. Гэхдээ би хэрвээ цэцэрлэг рүү гарахгүй бол зүгээр гэж бодсон. (Ойлголоо, Багш аа.) Тэгээд тэр шөнө могой-хүнийг дотор ороод ирчихсэн байхад тэр аалз-хүн надад дахин сэрэмжлүүлсэн. Дараа нь би тэр могой-хүнийг харсан. Тэгж л би юу болохыг нь мэдсэн дээ. (Хөөх.)

Аалз(-хүнд) талархъя. Тийм ээ. Тэр аалз-хүн, тэр үнэхээр том байсан, тэгээд бас! Нүд нь яг л хоёр жижиг гар чийдэн шиг. (Хөөх!) Яг л [хоёр] гэрэл тусаж байгаа мэт. Ийм төрлийн гар чийдэн зардаг хүмүүс байдаг ч тэр нь нэг л чигт тусдаг даа.

Аалз-хүмүүсийг таньж мэднэ гэдэг нууцыг нээж буйтай адил. Тэд яг л өчүүхэн хамгаалагч шуудан зөөгчид шиг билээ.

Master: Энэ гараг дээр өчнөөн олон сая зүйл байдаг даа? (Тийм ээ.) Багадаа, хэдэн тэрбум. (Тийм ээ.) Тэгэхээр бүх амьтан-хүн өөрийн гэсэн үүрэгтэй гэж хэлж болно. (За.) Тэд манай гарагт, манай хүмүүст өөрсдийнхөө чадлын хүрээнд их бага хэмжээгээр тусалж, адисалж байдаг. (За, Багш аа.) Аалз-хүмүүсийн хувьд шуудан хүргэх нь тэдний үүрэг. (Ойлголоо.) Хэрвээ гадагш гарахад тань жишээ нь аалз өөрийн тань өмнө унавал. Гэрт тань ирвэл, тэдний хэлж байгаа зүйлийг анхааралтай сонсох хэрэгтэй. Гэвч ихэнх хүмүүс телепатын хувьд дүлий байх. (Тийм ээ.) Тиймээс юу ч сонсож чадахгүй. Гадагшаа гарах үед тань аалз(-хүн) яг өмнө тань унавал... Заримдаа тэд модноос, эсвэл багана энэ тэрнээс торгон утастайгаа урд тань унаж ирээд ямар нэг зүйл хэлэхийг хүсдэг. Гэвч та нарт юм уу хэн нэгэнд хэлээд ямар ч нэмэргүй. Тэд юу ч сонсдоггүй! (Ойлголоо.) Би л сонсдог. Зарим хүмүүс сонсдог ч, маш ховор, тун цөөн. (За, Багш аа.) Маш цөөн хүнд ийм телепат чадвар үлдсэн. (За.)

Энэ үнэхээр тун догь юм аа! Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дурдсан шиг зүүд тогтоогчийн домог эндээс гаралтай байх аа.

Master: Заримдаа тэд өнгөрсөн шөнийнх шиг чимээгүйхэн хийдэг. Тэр цагт би босоогүй байсан бол (тэр аалз-хүнийг) харахгүй байх байлаа. Тэгсэн бол тэднийг надад тусалж, намайг хамгаалж байсныг мэдэхгүй.

Үнэндээ энэ тусалж магадгүй. Яг л зарим хүмүүс, Энэтхэгийн [уугуул нутгийн] уламжлал, эсвэл бусад эртний үндэстнүүд тор маягийн сүлжээс хийдэг байсан. Тэд үүнийгээ зүүд тогтоогч гэж нэрлэдэг. (Тийм ээ, Багш аа) Тэгэхээр тэд аалз-хүнээс суралцсан байж болох юм. (Аан. Хөөх.)

Учир нь тэдгээр зүүд тогтоогч нь аалз-хүний тор шиг харагддаг. (Тийм шүү, Багш аа.) Тэд яг л аалз-(хүний) тор шиг нэхдэг, тийм үү? (Тийм ээ, Багш аа.) Тэгэхээр энэ ийм учиртай байх. Хүмүүсийн мэддэггүй зарим нэг нууц байдаг.

Зарим аалз(-хүн) надад үргэлж юм хэлдэг. (Хөөх.) Зарим нь таагүй мэдээ байдаг. Гэхдээ зарим нь сайхан. Жишээ нь: тэд “За, баяртай байгаарай.” энэ тэр, “Танд илүү дээр болно, бүү санаа зов.” гэж хэлдэг. Иймэрхүү зүйлс. (За, Багш аа.) Заримдаа тэд хов жив ч ярьдаг. “Таны хүмүүс тэгж их хичээнгүй ажиллахгүй байна.” гэдэг. Би “Яах вэ дээ, тэд чинь зүгээр л хүмүүс. Заримдаа ядардаг. Заримдаа бие нь зөвшөөрдөггүй, эсвэл ядраадаг, эсвэл заримдаа сайхан хоол хэт их идчихээрээ ядраад, нойр нь хүрдэг.” Би “Хүний ертөнцөд бид ийм л байдаг. Тиймээс зүгээр ээ, нүдээ аниад өнгөрөө.” гэж хэлсэн. Тэр нь 5-р сарын 3-ны ням гараг байсан. Заримдаа хөгжилтэй байдаг шүү.

Шаардлагатай бол тэд танд мэдээ хүргэхийн тулд өөрсдийгөө хүртэл аюулд оруулна.

Master: Нэг удаа, хэдэн хоногийн өмнө, нэг аалз(-хүн) яг хаалганы урд байсан. Хаалгыг нээхэд тэр доош үсэрч, доош унасан. Түүний хоёр хөл байхгүй болсныг би харсан. Би “Ээ, Бурхан минь! Би чамайг гэмтээчхэв үү? Ээ, Бурхан минь! Чи яагаад ийм зүйл хийгээ вэ? Яагаад яг тэндээ байгаад байна вэ? Би хаалгаа нээсэн, чамайг гэмтээж мэднэ.” гэж хэлсэн. Тэр “Үгүй, үгүй, аль эрт.” гэсэн. Тийм ээ. Ойрхон байсан өөр нэг аалз(-хүн) бас “Өө, эрт дээр үед.” гэсэн. Хөрш хажуугаас нь дуугараад л. Тун өхөөрдөм, тун өхөөрдөм.

Тэгээд тэр зүгээр ч яваагүй. Эдгээр аалз(-хүмүүс) ямар нэг зүйл хэлэхийг хүсвэл тэнд хаана ч хамаагүй, аюултай эсэхийг үл хайхран байрладаг. Тэд бусад бүгдийн л адил зүйлийг хийдэг. Тэд өөрсдийгөө харагдуулах гэж илүү ойлгомжтой хэсэгт байрлах ёстой болдог. Гэвч энэ нь тэдний хувьд аюултай. Учир нь хүмүүс ирээд тэдэн дээр гишгэж, няцалж мэднэ. Гэвч тэд тэгэх л ёстой болдог. Энэ бол тэдний ажил. Надад хэлсэн юм.

Тиймээс би “Юу чамайг аалз-(хүний) ийм амьдралд унагадаг юм бэ? Энэ аюултай ажил, аалз(-хүн) байх ч бас.” гэж хэлсэн. “Бид мах иддэг байснаас болсон.” гэж тэр хэлсэн.

Хэд хэдэн аалз(-хүн) надад тэгж хэлсэн. Тэгэхэд нь би “Харин одоо мах идсэн хэвээр, тийм үү?” гэхэд тэр “Үгүй, үгүй. Бид Таныг сонсдог. Одоо ойлгосон. Бид одоо маш сайн ойлгож байгаа. Амьд нэгнийг бид иддэггүй. Ан хийдэггүй. (Хөөх.) Хаа нэгтэй байх үхсэн биесийг иддэг, эсвэл цэцэгсийг иддэг.” гэж хэлсэн. Тиймээс би одоогоос эхлэн ямар нэг аалз-хүнтэй таарвал “За, чи зөвхөн цэцэг л ид, эсвэл навч ид, эсвэл зөвхөн өөд болсон нэгнийг л ид. Тэгвэл би Гэрт тань хүргэж чадна. (Хөөх!) Санаарай.” гэж хэлсэн. Тийм ээ. Тэд “За, бид Тантай хамт Гэртээ харихыг хүсэж байна.” гэсэн. (За, Багш аа.) Бурхан минь! Би тэднээс маш их хайр мэдэрдэг.

Амьтан-хүний ч бай, хүний ч бай, бүх амь нас эрхэм билээ! Бидэнтэй нэгдэж, хүчирхийллээс илүү хамгаалалтыг, айдсаас илүү энэрлийг сонгоорой. Бид хамтдаа хамгаалах үед энэ дэлхий бүгдэд илүү аюулгүй болно.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-05-09
239 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-05-08
866 Үзсэн
Онцлох мэдээ
2026-05-07
490 Үзсэн
41:28
Онцлох мэдээ
2026-05-07
377 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах