Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Дэлхий ертөнц нарийн, анзаарахад хэцүү бас ил тод сөрөг нөлөөллөөр дүүрэн байдаг. Бид өөрсдийн оюун ухаан, бие махбодь, сүнс сүлдээ хамгаалах нь маш чухал. Мөн хамт байдаг анд нөхдөө сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Их Британаас Лотти-гийн илгээсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Эрхэм Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гурвал аа, бидэнд энэ авралыг хайрласанд маш их баярлалаа. Охиныг минь аварсанд баярлалаа. Сөрөг хүч бидний хүн нэг бүрийг нягтлан үзэж, жижиг сул тал, цоорхойг хайж байгааг, мөн өчүүхэн ч гэсэн алдаа зөрчлийн төлөөх шийтгэл одоо урьд өмнөхөөсөө илүү их болсон байгааг би мэдэрч байна.

Саяхан өсвөр насны хүүхэд маань түүнийг тулааны хэсэгт оролцох шаардлагагүй гэж баталгаа өгсний дараа, биеийн чийрэгжүүлэлтийн зорилгоор боксын клубт явдаг болсон. Түүний зан чанар ердөө хоёрхон хичээлийн дараа өөрчлөгдөж, жилийн эцсийн шалгалтаасаа хэдхэн долоо хоногийн өмнө суралцах сонирхолгүй болов. Тэр намайг сонсохыг хүсээгүй бөгөөд намайг дайсан мэтээр харж эхэлсэн. Түүнийг бокстой танилцуулсан хүүтэй харилцах холбоо мөн хэд хэдэн зүйлсийн нийлбэрийг буюу ихэнх залуу хүмүүсийн үздэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүүрэн байдаг сөрөг агуулга мөн клубын гишүүдийн түрэмгий, догшин зан зэрэг нь сөрөг хүчийг түүнд нөлөөлж, бодол санаа, мэдрэмж, үйлдлийг нь удирдах боломж олгосныг нь би харсан. Учир нь бид холбогдож байгаа зүйлсээ өөртөө шингээдэг.

Саяхан бид авшгийн ёслол хийсэн бөгөөд үүгээр дамжуулан надад ирсэн сайн сайхан бүхэн гэр бүлд минь тустай байгаасай гэж би залбирсан. Хорин дөрвөн цагийн дараа шөнө “Ээж ээ!” гэсэн чанга шивнэлт намайг сэрээж, бас нэгэн бүдэг, тодорхойгүй дүрс тэнд хэсэгхэн хугацаанд зогсож байв. Охины минь сүнс надаас тусламж дуудаж байсан. Би гэрийн бүх төхөөрөмжийг гүйн асааж, Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлыг тоглуулаад, сөрөг хүчнээс зугтах түүний сүнсний оролдлогод хүч өгнө гэж найдан Арьяабалын бясалгалаа хийхээр суув.

Маргааш өглөө нь бид бясалгахаар суух үеэр, би түүнд шивнээ болон хий үзэгдлийн тухай ярьсан. Тэр даруй тэр “Энэ бол боксын нөлөө, тийм үү?” гэж хэлэв. Тэрээр боксын клубт орж, тэдний зааврыг дагаснаар хор хөнөөл учруулахгүй байх сахилыг зөрчсөнөө зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэж байв. Учир нь түүний санаа зорилго хүчирхийлэлгүй байсан ч, тэд нарынх тийм биш гэдгийг тэр ойлгосон бөгөөд энэхүү хэрцгий санаа зорилго нь түүнд нөлөөлж байв.

Бид бодол санаа, үг хэл эсвэл үйлдлээрээ сахилыг хэр амархан зөрчиж чаддаг, мөн сөрөг хүчний нөлөөнд хэр хурдан автдаг байна вэ! Гэсэн хэдий ч чин сэтгэлийн гэмшлээр бүх зүйл засарч болох бөгөөд охиныг минь аюулгүй байдал, билиг ухаан, хайранд буцааж авчирсанд би Их Багшид гүнээ талархаж байна. Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гуравт мөнхийн Нигүүлсэл, Хайрынх нь төлөө баярлалаа. Лотти Их Британиас

Гүн ойлголттой Лотти, энэхүү чухал сануулгыг сэтгэгдэлдээ хуваалцсанд нь баярлалаа. Их Багш танд эелдэг хариулт өгч байна:

“Ухаантай Лотти, охин тань тан шиг хайр халамжтай, ухаалаг ээжтэй байгаадаа үнэхээр хувьтай юм. Дэлхий ертөнц нарийн, анзаарахад хэцүү бас ил тод сөрөг нөлөөллөөр дүүрэн байдаг. Бид өөрсдийн оюун ухаан, бие махбодь, сүнс сүлдээ хамгаалах нь маш чухал. Мөн хамт байдаг анд нөхдөө сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Дотоод Багшийн Хүч болон БУРХАНЫ Адислал мөн Ариун Нэрс болон Бэлгийг санах нь БУРХАНЫ бүх шавь нарын хувьд сүнслэг дэвшил болон хамгаалалтанд нь маш чухал юм. Мөн хаана ч байсан Суприм Мастер ТВ Макс болон Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлыг үргэлж тоглуулж байхыг хичээгээрэй. Гадуур гарахдаа зөөврийн төхөөрөмж дээрээ үүнийг авч яваарай. Энэ нь таныг БУРХАНЫ Хамгаалалтад байсаар байхад мөн Адислалыг эргэн тойрондоо түгээхэд тань асар их тус болох болно. Удахгүй бүх хүмүүс веган хоолтон болж, эдгээр сөрөг нөлөө манай гарагаас арилж, бид бүгд нэгэн цул болж, хамтдаа амар амгалан амьдарч чадна гэж найдаж байна. Та болон Их Британийн эрхэмсэг Хаант улс БУРХАНЫ гайхамшигт Гэрлийн сүр жавхланг үргэлж мэдрэх болтугай. Танд болон хайртай хүмүүст тань үргэлж маш их хайр илгээе! ”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-06-23
495 Үзсэн
Мэргэн сургаал
2026-06-23
476 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-06-23
553 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-22
4944 Үзсэн
32:07

Онцлох мэдээ

2026-06-22   1 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-22
1 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-22
853 Үзсэн
Мэргэн сургаал
2026-06-22
678 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-06-22
882 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах