Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Буддизм болон Христийн шашны ялгаа, 15-ын 12-р хэсэг, асуулт хариулт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай чин сэтгэл, гэтлэгдэх гэсэн жинхэнэ хүсэл нь биднийг гэгээрэлд хөтөлж, дотоод хандлагыг өөрчилж, амьдралын ойлголтыг гүнзгийрүүлэхэд зайлшгүй чухал гэдгийг илчилсэн юм.

(“Агшин зуурын гэгээрэл гэж юу вэ? Түүний шалгуур нь юу вэ?” Гэгээрэлд хүрэх дөт зам юу вэ, шалгуур нь юу вэ?)

Агшин зуурын гэгээрэл гэдэг нь даруй гэгээрнэ гэсэн үг. Үүнээс өөр зүйлгүй. Яг л бэлэн мөнгө шууд авахтай адил. Та банканд очоод бэлэн мөнгөө шууд авдаг. Хэрэв та надаас авшиг хүртэхээр ирвэл даруй гэгээрнэ, ойлгов уу? Харин шалгуур нь чин сэтгэлтэй байж, ангижрал, гэгээрлийг үнэнээсээ хүсэх явдал юм. Бидэнд тусламж хэрэгтэйг ухаарч, чин сэтгэлтэй, нээлттэй л бай. Үүнийг танд батлах боломжийг надад олгоорой.

Мөн дараа нь бид дотоод дахь илүү олон Диваажинг нээж, Хамгийн Дээд Диваажин, Нирваан буюу Буддын Оронд буцахын тулд өдөр бүр чин сэтгэлээсээ бясалгах ёстой. Мөн авшиг хүртсэний дараа нигүүлсэл, өглөг, хайрын сэтгэлийн тангараг өргөх хэрэгтэй. Үүнд: Амьтан(-хүмүүсийг) идэхгүй, ямар ч төрөлтнийг гэмтээхгүй байх. Энэ бол сайн, тогтвортой гэгээрлийн үндэс юм. Хэрэв эдгээрийг сахивал, та өдөр бүр улам гэгээрсээр бүрэн гэгээрч, Будда болох буюу Христтэй адил болно. Тэгээд өөртөө тусалж, тантай барилдлагатай бусад хүмүүст гэтлэгдэхэд нь тусалж чадна. Их Багш болно.

(Энэ бол миний өөрийн туршлага ч мөн. Би 5-р сарын 29-нд Калифорнид авшиг хүртэхээр бүртгүүлэхдээ эргэлзэж байсан. Авшгийн үеэр би даруй (дотоод Диваажингийн) Гэрлүүдийг харж, (дотоод Диваажингийн) Аялгуунуудыг сонссон. Энэ бол туйлын үнэн.

За. Дараагийн асуултыг хүргэе. “Гэгээрлийн онолыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Бид ямар үйл хийх вэ? Ямар ном унших вэ? Ямар залбирал унших вэ гэх мэт?”)

Юу залбирах ёстой гэсэн тогтсон жор бидэнд байхгүй. Харин та өдөр бүр улам гэгээрч, Бурханд улам ойртохын төлөө залбирч болно. Энэ л хамгийн дээд залбирал юм. БУРХАНЫ хутагт ойртох, Бурханд эсвэл Бурханы хутагт ойртох нь адил зүйл. Мөн та өдөр бүр бясалгана. Та хүссэн зүйлийнхээ төлөө залбир. Эрхэм дээд залбирлыг БУРХАН, Будда нар үргэлж хүлээн авдаг. Үйл ажиллагааны хувьд та өдөр бүр хийдэг зүйлээ л хийнэ. Хэрэв та эмч бол өвчтөнүүдээ асарна. Хэрэв та инженер бол машин төхөөрөмжөө хариуцна. Хэрэв та таксины жолооч бол үйлчлүүлэгчдээ анхаарч, зөв газарт нь хүргэнэ. Гэгээрсний дараа өчүүхэн төдий л ялгаа бий. Та үүнийг урьдын адил мунхгаар, зөвхөн мөнгө олохын төлөө бус, үнэнч сэтгэл, хайраар хийнэ.

Үйл ажиллагаа хэвийн хэвээр, зөвхөн хандлага өөрчлөгдөж, оюун санааны ойлголт өөрчлөгдөнө. Бид бүх үйлдлийн маань цаана туйлын Дээд Хүч байгааг ухаарч, хамгийн даруу зан, хайр, үнэнч сэтгэлээр хийдэг. Энэ нь маш их тайвшруулж, урам зориг өгдөг. Өдөр бүр амьгүй, урам зориггүйгээр уйтгартай ажил хийх төдий биш.

(Зарим шашны урсгал бүлгэмүүд нэг урсгалаас нөгөөд шилжихийг хориглодог гэж би сонссон. Та үүнийг зөв гэж бодож байна уу? Хүн өөр Их Багшийг илүү сэтгэл татам, тохиромжтой гэж үзвэл шавь нараа тэгэхийг Та хориглох уу?) Үгүй, би хориглохгүй. Би хэнд ч ямар нэг зүйл хийхийг хэзээ ч хориглохгүй. Хэрэв та бусад их багш нарыг илүү сайн, илүү гэгээрсэн, илүү хүчтэй гэж бодож байвал дуртайяа явж болно. Даруй яваарай. Хэрэв танд ямар нэг зүйл олдвол буцаж ирээд надтай хуваалцаарай. Гэхдээ би үүнд эргэлзэж байна. Би үүнд эргэлзэж байна. Хэн нэгэн илүү сэтгэл татам байна гэдэгт би эргэлзэж байна. Хэрэв та надтай хувь ерөөлтэй бол намайг зохистой, хамгийн сайн, Хамгийн Дээд гэж мэдэрнэ. Бид хоорондоо хувь ерөөлтэй учраас л тэр. бид бие биедээ таатай санагддаг тул бусдыг хайдаггүй. Нэг урсгалаас нөгөөд сольж явдаг хүмүүс гэгээрлийн туршлагагүй учраас тэгдэг. Тэдний итгэл бишрэл одоо ч ганхсаар л байна. Тэд өөрсдийн урсгал, тэргүүн гэгдэгч, оюун санааны удирдагчийнхаа хүчинд эргэлздэг тул өөрчлөхөөс өөр аргагүй болдог. Хэрэв та нэг Их Багшаас зарим ахуй ойлголт үзэж, тэр Их Багш хангалттай хүчтэй, таныг хамгаалж, мунхгийн үе шатуудыг тань давуулан хөтөлдгийг мэдвэл өөр хаа нэгтээ харах шаардлагагүй болдог. Нөгөө Багш гэгээрсэн бол яг адилхан зүйлийг хийнэ.

(“Та дэлхий төгсгөлдөө хүрч байна гэж бодож байна уу?” Та үүнд аль хэдийн хариулсан гэж бодож байна.) Үгүй, би тэгж бодохгүй байна. (За. “Есүс Христ: ‘Эцсийн өдрүүдэд олон их багш гарч ирнэ.’ гэж хэлсэн. Та энэ талаар юу хэлэх вэ?”) Олон хуурамч их багш уу? Эсвэл олон Их Багш уу? (Олон Их Багш.) За… Би та нарт аль хэдийн хэлсэн дээ. Хэрэв шаардлагатай бол олон Их Багш гарч ирнэ. Заавал Эцсийн өдрүүд, эсвэл хоёр дахь өдөр, эхний өдөр байх албагүй. Ямар ч байсан бид үргэлж сөргөөр бодох хэрэггүй. Бурханы эсвэл Буддагийн Өршөөл, Хүчинд бид итгэх хэрэгтэй. Хэрэв бид зөв шударга зүйл хийж, Бурхан, Буддагаас тусламж гуйн залбирч, эсвэл амьд Их Багшаар дамжуулан гэгээрэлд хүрвэл айх зүйл үгүй. Бидэнд айх зүйл огт байхгүй.

(“Бясалгалаар бие махбодын сонсголоо бүрэн сэргээж чадах уу?”) Бие махбодын сонсгол уу? Тийм, зарим нь тэгдэг, зарим нь тэгдэг. Гэхдээ бие махбодын сонсгол тийм ч чухал биш, дотоод сонсгол илүү чухал. Бид зөвхөн энэ ертөнцийн дуу чимээг л сонсож чадна, ихэнх нь тийм ч тааламжтай биш, бүгд хов жив, ширүүн маргаан байдаг. Хэрэв бид Тэнгэрлэг Хэл, Илгээлтийг сонсож чадвал илүү дээр байх сан. Бясалгалаар таны бие махбодын сонсгол сэргэнэ гэж би баталж чадахгүй, харин та Диваажингаас там хүртэлх, бүх Будда нарын Орноос, хамгийн дээдээс хамгийн доод хүртэлх бүхнийг сонсож чадна гэдгийг баталж чадна. Үүнийг би баталж чадна.

(“Миний ойлгож буйгаар, мөн Библиэс харж байхад Есүс Христ яагаад цагаан хоолтон байхыг номлоогүй юм бэ?”) “Хүмүүс яагаад веган байх ёстой вэ (Веган хоолны ач тус)” нийтлэлийг маань уншина уу. Библийн талаар би хангалттай дурдсан байгаа. Есүс хүмүүст цагаан хоолтон байхыг номлож байсан. Тэр Өөрөө цагаан хоолтон байсан. Ихэнх хүмүүс (Эзэн) Есүсийг ойлгодоггүй.

(“Сөрөг бүтээлч хүч хаанаас бий болсон бэ? Бурханаас уу? Тэр яагаад тийм зүйл болохыг зөвшөөрдөг вэ? Ямар нэг зорилго бий юу?”)

Эерэг, сөрөг байх нь нэг төрлийн театрын жүжиг юм. Тэнд хөгжилтэй байдаг даа. Үгүй бол хөгжилтэй биш шүү дээ, тийм үү? Энэ ертөнцөд өдөр, шөнө байдагтай л адил. Шөнө нь биднийг амрахад, өдөр нь идэвхтэй байж ажиллахад зориулагдсан. Миний хэлэх гэсэн санаа нь бидэнд амрах тодорхой үе хэрэгтэй. Хэрэв та хоёр, гурван өдөр унтаж чадахгүй бол маш аймшигтай санагдана. Тиймээс шөнө бүхнийг унтуулж, амраан, сэргээхэд зориулагдсан. Өвөл ч мөн адил. Бүх навч унаж, бүх зүйл хатаж гандан, аймшигтай харагддагийг та хардаг. Гэвч хавар тэд хүч тамираа сэргээдэг шүү дээ. Тэдэнд амралт хэрэгтэй. Иймээс бүх зүйл эсрэгцэл, хосоор бүтээгдсэн нь харилцан нэгнээ нөхөхийн тулд юм. Одоо бид сөрөг хүчнээс айх хэрэггүй. Бид түүний хэрхэн ажилладгийг нь мэдэж, түүнийг хянаж, саварт нь орохгүй байх л хэрэгтэй. Тиймээс л бид гэгээрдэг. Гэгээрээд дараа нь эсрэг хүчнээс зайлсхийж, сөрөг хүч, Маяаг үзэн ядна гэсэн үг биш. Тийм биш.

Гэгээрнэ гэдэг нь эерэг, сөргийг танин мэдэх, тэгснээр тэднийг харилцан зохицуулж, улмаар бүр сөрөг, эергийг даван гарахыг хэлнэ. Сөрөг ч биш, эерэг ч биш орон зайг нэвтлэн, бүх зүйл зохиролдон уусан нэгдсэн, эндхийнх шиг эерэг, сөргийн ялгаа үгүй Хамгийн Дээдэд хүрэхийг хэлдэг. Бүх зүйл БУРХАНААС ирдэг, бүх зүйл сайн. Үнэндээ энэ бол зөвхөн жүжиг, нэгнээ харилцан нөхөх зүйл юм. Театрын тайзан дээр сайн хаад, ариун журамт хүмүүсийн дүр байхад, алуурчид, муу, хэрцгий хүмүүсийн дүр ч бас байдагтай л адил. Бүх төрлийн зүйл бий. Тэгэхгүй бол театр бидэнд сонирхолгүй болно.

Та найруулагчаас: “Та яагаад тэр муу хүнийг бүтээсэн юм бэ? Түүний царай ийм муухай, үйлдэл нь ийм бузар. Бузар, хорон муу хүн, та яагаад түүнийг бүтээсэн юм бэ? Юуны төлөө? Та өөрийнхөө үзгээр бүх сайн хүмүүсийг л бичиж болно шүү дээ” гэж асууж магадгүй. Энэ бүгд таны өөрийн үзэг бөгөөд та энэ бүх хүмүүсийг бүтээдэг. Гэхдээ түүнд мөнгө олоход энэ хэрэгтэй, тийм биш үү? Мөн биднийг хөгжөөхийн тулд түүнд энэ бүх муу хүмүүс ч хэрэгтэй. Тиймээс үзэгчдийн мэдэх ёстой зүйл бол энэ бүхэн театрын жүжиг, бүгд тоглолт гэдгийг ойлгож, үүнд автах ёсгүй юм. Үүнтэй адил бид үзэгч шиг л байх хэрэгтэй. Бид Орчлонгийн бүх тоглоомыг харж, зовлонгоос гарахуйц хангалттай мэргэн, хангалттай гэгээрсэн байх ёстой. Тиймээс зарим хүн кино, театр үзэхдээ тоглолтод маш их автаж, уйлж, хашхирч, сэтгэл хөдлөлдөө боогддог. Та мэднэ биз дээ? Тийм ээ. Одоо бид яг л тийм байна. Мунхаг байхдаа бид багтарч, догдолж, уурлаж, энэ тоглоомд сэтгэл хөдлөн автагддаг.

Хэрэв бид гэгээрсэн бол уужуу тайван, төвлөрсөн байж, үүнийг хардаг. Бид цэнгэн таашаах боловч зовж шаналдаггүй. Бид бүх зовлон зүдүүрийг “таашаадаг”. Бид бүх зүйлийг кино, жүжгийн зохиол мэт хардаг. Бид цаашид үүнд автаж, өөрийн биеэр шархалж байгаа мэт мэдрэхгүй. Иймээс там, Диваажин, энэ бүгд хуурмаг үзэгдэл юм.

(Багш аа, уучлаарай, би микрофон руу очиж чадахгүй нь. Саяны асуултыг үргэлжлүүлж асууж болох уу? Энд яагаад хөгжилтэй байдалтай байдаг юм бэ? Үүнд суралцах гэх мэт зорилго бий юу? Хэрэв энд ийм хөгжилтэй юм бол Диваажин, Энхжиний орныг эрж хайх сэдэл юу вэ? Бид энд ямартай ч хөгжилдөж л байна шүү дээ.) За! Тэгвэл та наанаа бай даа.

Эхний асуулт бол “Яагаад энэ бүтээгдсэн юм бэ?” гэсэн асуулт. Учир нь бид үүнд дуртай, бид дуртай. Яг л театрт очдогтой л адил, бид бүр үүний төлөө мөнгө төлдөг шүү дээ. Амьдралд зовлон хангалттай, хөөр хөгжөөн хангалттай байдаг ч бид адилхан зүйлийг харахын тулд театрт очихдоо их мөнгө төлдөг, тийм биз? Хүмүүс хэрэлдэж, зодолдож буйг, амьдралд заримдаа ямар ч байсан тохиолддог энэ бүх зүйлийг харахын тулд шүү дээ.

Тиймээс хүмүүс үүнд дуртай, хүмүүс дуртай байдаг. Үүнтэй адил бид ч дуртай. Бид заримдаа энэ бүхнийг бүтээдэг. Бид Диваажинд үргэлж байж, юу ч хийхгүй суудаг гэж та бодож байна уу? Тэр тун уйтгартай байх тул заримдаа бид хөгжилдөж, наргиж цэнгэх дуртай. Тэгээд бид хэт их хөгжилдсөнөөсөө болж асуудалд орж, дараа нь уйлдаг. Хөгжилдөж ханасан тул уйлах үед Их Багш ирж, таныг Гэрт чинь хүргэх болно. Тэгээд: “Хөөе, энэ чинь зөвхөн театр шүү дээ. Буцаад ир” гэж хэлнэ. Харин та тэрхүү зугаа цэнгэлд хараахан ханаагүй бол мэдээж үлдэнэ. Хэн ч таныг гар гэж хэлж чадахгүй, хэн ч хэзээ ч тэгэхгүй. Тиймээс хүмүүс одоо ч энэ ертөнцөд үлдсээр байна. Цөөхөн хүн л Гэртээ харихыг хүсдэг, тэд үүнд ханаж, ядарч туйлдсан байдаг. Би зөвхөн ядарсан хүмүүст зориулагдсан. Хэрэв та энэ ертөнцийг одоо ч маш хөгжилтэй гэж үзэж байвал, тэгээд үлдэж болно. Цаг нь ирэхэд та дуудаж, уйлах болно.

Photo Caption: “Амьдрал таныг Баяр баясгалант Гэрлээр хүрээлэг”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (12/15)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-06-22
1876 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-22
643 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-06-22
712 Үзсэн
34:50
Онцлох мэдээ
2026-06-21
247 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-06-21
783 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах