Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Вьетнам буюу Ау Лак улсаас Жиа Хунг-ийн аулак (вьетнам) хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэе:Хамгаас Хайрт, Энэрэнгүй Их Багш аа, 1993 оны дундуур, нэг шөнө Би дотоод ахуй ойлголтондоо Эзэн Есүс Диваажингаас манай гэрийн голд бууж ирэхийг харсан. Тэр үед би аль хэдийн 30 гарсан байсан ч, өөрийгөө 12, 13 орчим настай хүүхэд мэтээр төсөөлж байв.Би яаран өвдөг сөгдөн, Түүнд мэхийж, “Өө, Бурхан минь! Эзэн Есүс Христ миний гэрт зочиллоо.” гэж хэлэв. Би толгойгоо өргөх үедээ, Эзэн Есүс Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон хувирсныг харав. Их Багш чин сэтгэлээсээ инээгээд надад “Хэнд ч битгий хэлээрэй; хэрэв та тэдэнд хэлбэл тэд үүнийг сүнс гэж хэлэх болно.” гэж хэлэв. Тэр мөчид би цочин сэрээд, намайг хүрээлж буй асар их, үгээр илэрхийлэхийн аргагүй Хайрыг мэдэрсэн. Энэ Хайр алга болох вий гэж айсандаа би хөдөлж зүрхлэлгүй хөдөлгөөнгүй хэвтэв. Тэр Хайр аажмаар замхархаасаа өмнө удаан оршиж мэдрэгдэж, байсан. Намайг үргэлж хайрлаж, халамжилж, сүнслэг замд болон амьдралд минь анхааран чиглүүлдэгт Их Багшдаа би талархаж байна.Их Багшдаа, Номын лагшиндаа эрүүл энх, амар амгалан, урт удаан наслахыг хүндэтгэлтэйгээр хүсэн ерөөе, ингэснээр Та минь шавь биднийгээ болон бүх хүн төрөлхтнийг бүрэн гэгээрлийн эрэг рүү хөтөлсөөр байх болно. Хүндэтгэсэн, шавь Жиа Хунг Ау Лак (Вьетнам) улсаасСэтгэл хангалуун Жиа Хунг, гайхалтай дотоод ахуй ойлголтоо хуваалцсанд баярлалаа. Их Багш эелдэг хариу өглөө:“Халуун сэтгэлт Жиа Хунг, дотоод ахуй ойлголт нь танд урам зориг өгч, итгэлийг тань бэхжүүлэх зорилготой юм. Итгэл хүлээлгэн, Гэртээ харих замаа олоход тань туслах боломжийг надад олгосонд баярлалаа. Энэ хуурмаг ертөнц жинхэнэ тайтгарлыг өгдөггүй бөгөөд асар их зовлон агуулдаг тул хэн нэгэн миний гараас атгаад харанхуйгаас гаргахыг зөвшөөрөхөд зүрх сэтгэл минь амар амгаланг мэдэрдэг, учир нь бас нэгэн эрхэм нандин сүнс тамын галаас чөлөөлөгддөг! Үргэлжлүүлэн сайн бясалгаж, чадах бүх аргаараа сайн сайхан, Гэрэл гэгээг бусдад түгээхэд оролцож, хүмүүст веган хооллолт, Суприм Мастер ТВ Макс, Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлын талаар мэдээлээрэй, ингэснээр тэд өөрсдийгөө өргөж чадна. Та болон ариун Ау Лак (Вьетнам) улс Төгс Хүчит Бурханы Сүр жавхлант Гэрэлд үргэлж жаргах болтугай. Та миний зүрх сэтгэлд үүрд мөнх оршдог, хайр минь.”











