Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Колумбаас нэгэн шавийн испани хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатай одоо хүргэж байна:Эрхэм Хайрт Их Багш, Хамгийн Хүчирхэг Нэгдсэн Гурвал болон Суприм Мастер телевизийн багт мэндчилье. Багш аа, би зүгээр л амьдралын минь нэг хэсэг байсанд Тань чин зүрхнээсээ талархал илэрхийлэх гэсэн юм. Учир нь Та байгаагүй бол би хаана байхаа, эсвэл надад юу тохиолдохыг мэдэхгүй байх байсан. Өрнөдийн бидний хувьд Есүс Эзэнээс өөр оюун санааны Их Багш байх боломжийг ойлгоход амаргүй. Тиймээс, Их Багш аа, бид Тантай уулзахдаа заримдаа Таны оршихуйд шууд дотоод сэрэлтийг мэдэрч чаддаггүй. Учир нь бид зөвхөн Есүс Эзэн байдаг, Тэр бол Гэртээ харих цорын ганц зам гэсэн ойлголтоор өссөн бөгөөд өөр хүнд итгэх тухай бодох нь эхэндээ аймшигтай санагддаг.Харин өнөөдөр би авшигтны хувьд өөрөөсөө Тангүйгээр амьдралаа ямар байх байсан бэ, гэж асуувал: Та бол миний хувьд бүх зүйл. Та намайг халамжилж, хамгаалдаг учраас миний амьдралд Та тийм байр суурь эзэлдэг; Та бол хүнд байж болох хамгийн сайн найз. Таны Хайр өвөрмөц бөгөөд хязгааргүй; үүнийг энэ дэлхий дээр юутай ч харьцуулж болохгүй. Амьдралдаа амьд Гэгээрсэн Их Багштай байх ямар байдгийг үгээр илэрхийлэх аргагүй, учир нь дотоодын Их Багшийнхаа Хүчээр дүүрэн амьдардаг; өдөр бүр, дотоод болон гаднах байдлаар гайхамшгийг мэдэрч, бүх талаараа илүү сайн хүн болдог. Түүний хүч чадал бол таны хүч чадал; Тэр хамгийн жижиг нарийн зүйлд хүртэл санаа тавьж өгдөг. Дотоодод маш их хамгаалагдсан, машид хайрлагдсан, маш дүүрэн байгаагаа мэдэрдэг; дахиж хэзээ ч ганцаардахгүй.Амьдралдаа тэр агуу эрдэнэсийг хүлээн авахын тулд хийх ёстой цор ганц зүйл бол амьтан-хүнээс гаралтай аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болих явдал юм. Эхэндээ яагаад гэдгийг нь ойлгохгүй ч, цаг хугацаа өнгөрөхөд зовлонгоос үүдэлтэй амьтан-хүмүүсийн амьдрал үхлээс авсан энергигүйгээр та оюун санааны өсөлт хөгжилдөө илүү хурдан ахиц дэвшил гаргаж чадна гэдгийг ойлгодог. Залбирал, бясалгал сайжирна; дотроо илүү хөнгөн, илүү цэвэр, илүү энэрэнгүй мэдрэмж авдаг. Одоо та үхэл ба зовлонгийн энергийг өөртөө тээхгүй болсон тул Бурханд илүү ойр байгаагаа мэдэрч чадна.Амьдралд тань Их Багш байна гэдэг Тэр танд Бурхантай дахин холбогдоход, шууд харилцаа холбоо тогтооход тусална гэсэн үг юм. Залбирлаар Бурхан таныг сонсдог, бясалгалаар та Бурханыг сонсдог. Их Багш бол Гэртээ харих замыг аль хэдийн мэддэг бөгөөд Диваажин дахь Гэр рүүгээ буцах аялалд тань хайр дүүрэн хамтдаа явах Нэгэн юм.Би Тандаа хайртай, Багш аа, Хамгаас Хүчирхэг Нэгдсэн Гурвал минь. Бүх зүйлд маш их баярлалаа! Таны даруухан зэмсэг, Колумбын нэгэн шавьКолумбын эрч хүчтэй авшигтан аа, оюун санааны бясалгалын талаарх аз жаргалын мэдрэмжээ хуваалцсанд баярлалаа. Таны сайхан үгсийг уншаад бидний талархалт зүрх сэтгэл Эрхэм Их Багшаа гэх хайраар бялхаж байна. Та болон нээлттэй колумб түмэн үүрд Бурханы замчлалаар Дэлхий дээрх бүх амьдралын төлөө нигүүлсэх сэтгэлээр амьдарч, мөн тийн хооллодог байх болтугай. Тэнгэрлэг сайн сайхнаар, Суприм Мастер телевизийн багЖич: Их Багшийн танд өгөх дараах мэргэн хариултыг хүргэж байна: “Баясгалант Бурханы шавь минь, баяр хүргэж, бас ийм өндөрт хүрсэнд тань баяртай байна. Би ч бас хайртай шүү. Итгэл найдвар, чин бишрэлд тань баярлалаа. Бид Оройн Дээд Оршихуйн адислалаар хөтлөлцөн Гэр өөдөө алхах болно. Та болон нарлаг Колумб улс бүх хуурмаг зүйлийг нэвт харж, Диваажингийн гайхамшигт Гэрлээр үргэлж аз жаргал руу замнах болтугай. Одоо ч, үүрд ч таныг Хайраар тэвэрье.”











