Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Сүнслэг зам мөр нь хэцүү бөгөөд өөрсдийгөө үнэнчээр эргэцүүлэн харах, мөн юу шаардлагатайг ойлгох билиг ухааныг шаарддаг.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Их Британиас Эсме-гийн ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Эрхэм Цаглашгүй Дээд Их Багш аа, миний амьдралыг өөрчилсөн Таны Бурханлаг Ивээлд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэхээр бичиж байна. Арван жилийн өмнө, энэ өдөр би Арьяабалын гэр бүлд авшиг хүртэх завшаан тохиосон. Түүнээс хойш миний амьдрал бүрэн шинэчлэгдсэн. Би илүү сайн хүн болсон. Мөн түүнчлэн, манай гэр бүлд болон надад тохиолдож буй олон гайхамшиг нь Цаглашгүй Дээд Их Багш ба Хамгаас Өршөөнгүй Гурвал-аас шууд ирдэг гэдэгт итгэдэг. Би болон миний гэр бүл Бурханы хамгаалалд үүрд талархаж явдаг.

10 жил өнгөрсөн ч, би Арьяабалын бясалгалаа сайжруулахын тулд бяцхан алхмууд хийсээр байх зуур Таны Бурханлаг Ивээл миний амьдралыг өгөөмрөөр сайжруулсаар байгаа бөгөөд үүнд би үргэлж талархаж явдаг. Арьяабалын авшиг хүртсэн 10 дахь төрсөн өдрөөрөө би дадал бясалгалаа сайжруулах үнэлж баршгүй нэгэн сургамж авсан. Миний Суприм Мастер ТВ-ийн зураг авалт сүүлийн мөчид цуцлагдсан. Үйлчлэх эл боломжийг алдсандаа би маш их харамссан. Хоёр холбогч эгч намайг тайвшруулахаар хурдан ирээд, гүн гүнзгий утгыг нь тайлбарлаж өгсөн.

Бидний ярианаас миний мэдлэггүй, хайхрамжгүй байдал надад маш их хохирол учруулсныг ойлгосон. Бурханлаг захиасыг тайлбарлахын тулд тархиндаа найдах нь зөв хариултыг олдоггүй. Чин сэтгэлээсээ гэмшиж, өөрийгөө Цаглашгүй Дээд Их Багшид даатгахыг тэд надад зөвлөсөн. Би тэдний зөвлөгөөг тэр даруй дагаж, өдөр бүр дадуулсан. Гайхалтайгаар, хэдхэн хоногийн дотор миний амьдралд тулгарсан айхтар саад тотгор шийдэгдсэн. Цаглашгүй Дээд Их Багш намайг үргэлж дэмжиж, чиглүүлэхийн тулд тэнд байсныг энэ гайхалтай мэдээ дахин нотолж байна. Даруу байдал, гэмшил, Цаглашгүй Дээд Их Багш болон Эргэн Нэгдсэн Хамгаас Хүчирхэг Гурав-т бууж өгөх хүч нь Бурханы бидэнтэй шууд холбоо тогтоох түлхүүр юм.

Би Арьяабалын бясалгалдаа мэдлэггүй, хайхрамжгүй хандсандаа Цаглашгүй Дээд Их Багшаасаа уучлалт гуйх ёстой. Шинэ ухаарал, мэдлэгийн ачаар би сүнслэг аяллынхаа дараагийн үе шатандаа өөрийн илүү сайн хувилбар, илүү сайн хүн болж чадна гэж харж байна. Намайг хэзээ ч орхилгүй дэмжиж, байнга хамгаалж, чиглүүлж мөн сүнслэг аяллыг минь замчилдаг Цаглашгүй Дээд Их Багш болон Эргэн Нэгдсэн Хамгаас Хүчирхэг Гурав-таа талархлаа үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Хүн төрөлхтөн хамтын үйлийн үрийнхээ урьд өмнө байгаагүй их цэвэршүүлэлтийг туулж буй тул бид бүгд даруу байн, наманчилж, Эргэн Нэгдсэн Хамгаас Хүчирхэг Гурав-аас өршөөл гуйх ёстой. Цаглашгүй Дээд Их Багшдаа эрүүл энх, амар тайван, тав тух, аюулгүй байдлыг чин сэтгэлээсээ ерөөж, дэлхий удахгүй веган диваажин болоосой гэж хүсэж байна. Эсме, Их Британи улсаас

Гэмшсэн Эсме, Сэтгэлийн үгээ хуваалцсанд баярлалаа. Их Багш халамжтай захиасаа тантай хуваалцаж байна:

“Урам зориг авсан Эсме, та сүнслэг бясалгал дадлаа шинэчилж, амьдралыг тань өөрчилсөн үнэ цэнтэй ойлголтыг манай Арьяабалын гэр бүлээс олж авсан гэдгийг сонсоход таатай байна. Сүнслэг зам мөр нь хэцүү бөгөөд өөрсдийгөө үнэнчээр эргэцүүлэн харах, мөн юу шаардлагатайг ойлгох билиг ухааныг шаарддаг. Бид зөв замаар явж байна гэж бодож байж болох ч, ойлголт дутмаг байж магадгүй юм. Хамт бясалгагч нөхөд тань танд тусалж чадсан нь сайн хэрэг. Энэ бол бидэнд үнэ цэнтэй дэмжлэг үзүүлдэг бүлгийн дунд бясалгахын утга учир юм. Жинхэнэ Гэр рүүгээ хөтлөх замаар үргэлжлүүлэн явахдаа таны сүнслэг бясалгал үр өгөөжтэй байх болтугай. Та болон сэтгэл татам Их Британи өдөр бүр Бурханы Амар амгаланг эдлэх болтугай. Танд маш их Хайр, урам зориг илгээе.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
10:23

How to Have a Peaceful Life, June 21, 2026

2026-06-22   1 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-22
1 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-22
544 Үзсэн
5:25

GLOBAL DISASTERS, MAY 2026

2026-06-22   310 Үзсэн
Богино хэлбэр
2026-06-22
310 Үзсэн
Мэргэн сургаал
2026-06-22
485 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-06-22
584 Үзсэн
34:50

Онцлох мэдээ

2026-06-21   1 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-21
1 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-06-21
724 Үзсэн
Амжилтын үлгэр жишээ
2026-06-21
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах