Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 5-р сарын 18
Ямайка улс 2025 онд хүн амины хэрэг 40%-иар буурсан гэж мэдээлжээ. Үүнд цагдаад өгсөн мэдээлэл 94%-иар өссөн нь олон нийтийн итгэл нэмэгдсэнийг харуулж байна гэж албаныхан үзэж байна. Ямайка улсын Үндэсний аюулгүй байдлын сайд Хорас Чан иргэдийн хамтын ажиллагаа, боомт, хилийн илүү хатуу хяналт, хууль бус галт зэвсгийг илрүүлэх ажиллагаа сайжирсан нь 1993 оноос хойш анх удаа жилд гарч буй хүн амины хэргийг 700-гаас доош бууруулахад тусалсан гэж мэдэгдлээ. (Гүүд Ньюс Нетворк)
ОУЭА [Олон улсын эрчим хүчний агентлаг]-ийн мэдээлснээр Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн тасалдал нь хэдийнээ олон зуун сая баррель нефтийг нөөцөөс хассан тул улс орнууд арилжааны болон стратегийн нефтийн нөөцөө түүхэн хурдтай ашиглаж буй бөгөөд зуны оргил эрэлтийн өмнө үнэ огцом өсөх, онгоцны түлш хомсдох, тогтворгүй байдал нэмэгдэх эрсдэл үүсжээ. (Чаннель Ньюс Азия)
Их Британи улсын 23 сая цэцэрлэг болон 38 тэрбум фунт. Стерлингийн цэцэрлэгжүүлэлтийн салбарт заналхийлж буй хортон, өвчнийг илрүүлэх, судлах, удирдах замаар үндэсний био-аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Байгаль орчны цэцэрлэгжүүлэлт ба ургамлын эрүүл мэндийн үндэсний төвийг 3 сая фунт.Стерлингийн санхүүжилтээр байгуулж байна. RHS [Хатан хааны цэцэрлэгжүүлэлтийн нийгэмлэг], APHA [Амьтан, ургамлын эрүүл мэндийн агентлаг] эрсдэлийг хянах, хилийн шалгалтыг сайжруулах, цэцэрлэгчид болон салбарт зөвлөмж өгөхөөр хамтран ажиллана. (Gov.uk)
Их Британийн Засгийн газар өөрөө жолоодлогын дараагийн үеийн технологийг хурдасгах зорилгоор автономит жолоодлогын Wayve компанитай гэрээ байгууллаа. Энэхүү түншлэл нь аюулгүй байдлын баталгаажуулалт, өргөн хүрээний симуляц, нэвтрүүлэлтийн хамтарсан судалгааг хийх, мөн Британи улсын ХОУ [хиймэл оюун ухаан]-д суурилсан хөдөлгөөнт үйлчилгээ, дэвшилтэт үйлдвэрлэл, автомат тээврийн хэрэгслийн зохицуулалтын дэлхийн төв болох байр суурийг бэхжүүлэх зорилготой юм. (Gov.uk)
НҮБ-ын дэмжлэгтэй ажиглагчдын мэдээлснээр Суданд 19.5 сая орчим хүн буюу хүн амын 40 гаруй хувь нь одоо хурц өлсгөлөнд нэрвэгдээд байна. Хойд Дарфур, Өмнөд Дарфур, Өмнөд Кордофан мужийн 14 бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй, 135 мянган хүн “гамшгийн” нөхцөлд, 825 мянган хүүхэд хоол тэжээлийн цочмог хэлбэрийн дутагдалд орох эрсдэлтэй байгаа бөгөөд дроны дайн, аюулгүй байдалгүй орчин, нэвтрэх хязгаарлалт нь тусламжийг улам саатуулж, энгийн иргэдийн зовлонг дордуулж байна. (Ройтерс)
2024 онд Испанийн өмнөд эргийн ойролцоо живсэн, АНУ-ын хоригт орсон Оросын ачааны “Урса Мэйжор” хөлөг онгоц шумбагч онгоцонд ашигладагтай төстэй “цөмийн реакторын эд анги” тээвэрлэж явсан гэж Испани улс мэдэгджээ. Ахмадын мэдүүлгийг эш татсан засгийн газрын захидалд ингэж дурдсан бөгөөд хөлгийн сүүлчийн аялал, [Испанийн] Картахенагийн ойролцоо бүртгэгдсэн дэлбэрэлттэй төстэй газар хөдлөлтийн дохио, Оросын Батлан хамгаалах яамтай холбоотой эсэх талаар асуултууд үргэлжилсээр байна. (Чаннель Ньюс Азия)
[Испанийн] Манилвагийн зөвлөлийн гишүүд 65 ба түүнээс дээш насны оршин суугчдад орон нутгийн автобусаар үнэ төлбөргүй зорчих боломж олгож, бусад хэд хэдэн бүлгийн тасалбарын үнийг бууруулах тээврийн хөлсний шинэ тогтолцоог баталлаа. Албаны хүмүүсийн хэлснээр, уг арга хэмжээ нь өрхийн тээврийн зардлыг бууруулах, нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх, үйлчилгээ авах боломжийг сайжруулах зорилготой юм. (ЕвроУикли Ньюс)
Мал эмнэлгийн нэгэн эх сурвалжид нохой-хүнийг өвдсөн байж болзошгүйг илтгэх 10 анхааруулах шинжийг танилцуулжээ. 1. Амнаас эвгүй үнэр гарах нь шүдний өвчин эсвэл эрхтний асуудлын дохио байж болно. 2. Чихнээс шингэн гарах, улайх, эвгүй үнэртэх нь, ялангуяа унжсан V хэлбэрийн чихтэй нохой-хүнд, чийг хуримтлагдах, агааржуулалт муудахаас үүдсэн чихний халдварыг илтгэж болно. 3. Нүд булингартах, улайх, нуух гарах зэрэг өөрчлөлт нь болор цайх, чихрийн шижин, эсвэл гэмтлийг илтгэж болно. 4. Хэт ойр ойрхон шээх нь шээсний замын халдвар, чихрийн шижин, бөөрний дутагдлын шинж байж болно. 5. Нэг хоногоос дээш хугацаанд хоолны дуршилгүй байх нь шүд өвдөх, ходоод гэдэсний өвчин, эсвэл бүх биеийн өвчний дохио байж болно. 6. Ус уух зуршил ихсэх, эсвэл багасах нь шингэний дутагдал, чихрийн шижин, бөөрний өвчнийг илтгэж болно. 7. Амьсгалахад хүндрэлтэй болох нь үргэлж яаралтай тусламж шаарддаг бөгөөд амьсгалын замын халдвар, зүрхний дутагдал, эсвэл амьсгалын зам агшихаас үүдэлтэй байж болно. 8. Жин гэнэт хасах, эсвэл нэмэх нь элэгний өвчин, бөөрний дутагдал, таргалалттай холбоотой хүндрэлүүдийг илтгэж болно. 9. Бөөлжих, дотор муухайрах нь ходоод гэдэсний өвчин, эсвэл амь насанд аюултай ходоод тэлэх эмгэгийн шинж байж болно. 10. Түрэмгий болох, зожгирох зэрэг зан авир, сэтгэл санааны өөрчлөлт нь өвдөлт, мэдрэлийн асуудал, эсвэл дотоод шүүрлийн эмгэгээс үүдэлтэй байж болно. Эдгээр шинж илэрвэл асран хамгаалагчдыг малын эмчид хандахыг зөвлөж байна. (Дисернин Кать)
Шинэ судалгаагаар өөдрөг үзэл нь зүрх судасны үйл явдлын эрсдэлийг 35%-иар бууруулж, урт наслахтай холбоотой болохыг тогтоожээ. Талархлыг дадуулах, сайн үйл хийх, санамсар мэдэмсрийн бясалгал хийх нь стрессийн даавар, үрэвслийг бууруулж, цусны даралтыг сайжруулдаг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эдгээр “эерэг сэтгэл судлал”-ын дадал нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, тархинд зүрхийг хамгаалж, амьдралаа уртасгахад нь сургадаг байна. (Вашингтон Пост)
Ирландын Хүнсний аюулгүй байдлын газар сальмонеллаар бохирдсон байж болзошгүй тул Ирландын томоохон хүнсний сүлжээнүүдэд зарагдсан 54 төрлийн тахианы махан бүтээгдэхүүнийг буцаан татах шийдвэр гаргалаа. Тус газар бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш 6-72 цагийн дотор суулгах, халуурах, толгой өвдөх, гэдэс базлах шинж илэрч болзошгүйг анхааруулж, нярай хүүхдүүд, өндөр настнууд хүнд өвдөх хамгийн өндөр эрсдэлтэй гэж мэдэгджээ. (RSVPLive)
Энэтхэгийн Уттар Прадеш мужийг хүчтэй салхи, аадар бороо, мөндөр дайрч, наад зах нь 104 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтжээ. Шуурганд барилгын хана нурж, мод үндсээрээ булгарч, байшингууд эвдэрч сүйджээ. Албаны хүмүүс амьд үлдсэн хүмүүст яаралтай санхүүгийн тусламж олгохыг үүрэг болголоо. (Ройтерс)
Хэт халуун уур амьсгал Хойд Америкт болох 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн [6-р сарын 11-7-р сарын 19]-д заналхийлж, тоглолтын 25%-д нь аюулгүй температурын хязгаараас давж болзошгүй байна. Мэргэжилтнүүд ус уух завсарлага хангалтгүй гэж анхааруулж, FIFA [Олон улсын хөлбөмбөгийн холбоо]-г тоглогчид болон хөгжөөн дэмжигчдийг уур амьсгалын эрсдэлээс хамгаалахын тулд тоглолтын хуваарийг өөрчлөхийг уриалжээ. (Ройтерс)
АНУ-ын эрдэмтэд жимсний цэцэрлэгүүдийг хэт хүйтний давлагаа, ган гачиг, температурын огцом хэлбэлзлээс хамгаалахын тулд алимын модыг хамгаалах ажил хийж байна. Корнеллийн Их Сургууль болон АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны судлаачид тогтворгүй өвөл, усны хомсдолыг тэсвэрлэх шинэ мод ургуулахад Америкийн тариаланчдад туслах шинэ үндэс залгаас [модны өсөлтийн суурь]-ыг гарган авч байна. (Гардиан)
[АНУ-ын Флорида мужийн] Сарасотагийн нөлөөлөгч Крег Стернс (веган) Veggie Awards-аас “Шилдэг веган инстаграмчин” шагналыг хүртлээ. Түүний Box Vegan платформ томоохон худалдааны сүлжээнүүдэд амьтан-хүний гаралгүй, боломжийн үнэтэй хүнсний сонголтуудыг сурталчилж, АНУ даяар энгийн худалдан авагчдад веган амьдралын хэв маяг хүртээмжтэй гэдгийг харуулж байна. (Сарасота Магазин)
Германы Vegan4Dogs брэнд замгийн гаралтай Rudolf DHA Algae Bites бүтээгдэхүүнийг гаргалаа. Тус веган омега-3 нэмэлт нь тогтвортой бичил замаг ашиглан нохой-хүний тархи, арьсны эрүүл мэндийг дэмждэг. Хуванцаргүй савлагаа нь зүрх хэлбэртэй энэ амттаны байгаль орчинд үзүүлэх нөлөөг улам бууруулж байна. (Вежкономист)
Испанийн хүнсний Heura брэнд 2026 оны эхээр ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд дэлхийн зах зээл дэх хүрээгээ тэлж байна. Испанийн веган махны зах зээлийг борлуулалтаараа тэргүүлж буй Heura түншүүддээ шим тэжээл сайтай амьтан-хүний махны орлуулагч хөгжүүлэхэд тусалж, веган салбарыг өсгөхийг зорьж байна. (Грийн Куийн)
[АНУ-ын] Теннесси мужид цагдаагийн офицер Рожерс шатаж буй орон сууцнаас эх, хоёр хүүхдийг аварлаа. Биеийн камерын бичлэгт тэрээр гал сөнөөгчид ирэхээс өмнө хаалгыг эвдэн орж, өтгөн утаа, дөлний дундуур гэр бүлийг аварч буй нь харагдсан бөгөөд энэ үеэр хөнгөн түлэгдэл авсан байна. (Дэйли Мэйл)
Ливаны шилжин нүүсэн гэр бүлүүд [Ливаны] Бейрут хотын Камиль Шамун цэнгэлдэх хүрээлэн зэрэг газарт спортоор дамжуулан итгэл найдвар олж байна. Мөргөлдөөний улмаас 1 сая гаруй хүн орон гэрээ орхисны дараа Ливаны орон нутгийн хөл бөмбөгийн клуб, дасгалжуулагчид цэнгэлдэх хүрээлэндээ хоол хүнс, хоргодох байр өгч байна. Одоо үргэлжилж буй хямралын үеэр хүүхдүүд сэтгэлийн шархаа мартаж, өөртөө итгэх итгэлээ сэргээхийн тулд хөл бөмбөг тоглож байна. (DW)
Хос хөдөлгүүртэй онгоц нь [АНУ-ын] Флорида мужийн ойролцоо Атлантын далайд осолдсоны дараа зорчиж явсан 11 хүн бүгд амьд үлджээ. Аврах завин дээр таван цаг хүлээсний дараа, аянга цахилгаантай шуурга ойртож, түлш хэдхэн минутын нөөцтэй үлдсэн үед Эргийн хамгаалалт болон Агаарын хүчин “гайхамшигтай” нисдэг тэрэгний аврах ажиллагаа явуулжээ. (ВнЭкспресс)
Өдрийн саруул ухааны эшлэл: “Нотолгоо байхгүй нь байхгүйг нотлох баримт биш.” Америкийн нэрт одон орон судлаач, PhD, доктор Карл Саган (BrainyQuote)
Өмнөх Неда Вассигийн клиник үхлийн тохиолдлын 2 хэсгийн 1-р хэсэгт, Неда машин нь нимгэн хар мөсөн дээр эсрэг урсгал руу эргэлдэн орж, автобус түүнтэй мөргөлдөх гэж байсан тэр агшинд нэгэн хүчтэй хүч түүнийг биеэс нь татан гаргасан тухай өгүүлсэн. Тэр өөрийгөө дулаан, гялалзсан Гэрэл дотор хөвж, болзолгүй хайранд умбаж, өөрийг нь үхэж байгааг, өмнө нь энд ирж байсан, гэр бүл нь түүнийг алдсан ч амьдралаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн нэгэн оршихуйтай ярьж байгаагаа мэдэрчээ. Гэвч түүнд хараахан дуусгаагүй үүргийг нь харуулахад Неда бүх зүйл дуусаагүйг ойлгож, түүнийг дээш өргөсөн тэр л хүч буцаан бие рүү нь түлхсэн байна.
Тэгээд тэр үед би энэ хонгилоор явж байгаагаа мэдэрсэн. Энэ нь олон хэмжээст хурдны зам шиг харагдаж байсан бөгөөд нааш цааш, нааш цааш цацрах Гэрлийн жижиг цэгүүд байлаа. Тэдгээр Гэрлийн нэг нь би өөрөө байсан ба бие рүүгээ буцан цацарч байгаагаа ухаарсан. Тэр орчноос улам холдох тусам би дээр хоёр дүрс байгааг анзаарсан бөгөөд тэд миний өвөө, эмээ байв. Намайг дөнгөж 3 долоо хоногтой байхад өөд болсон аавын минь аав, мөн энэ клиник үхэлд орсон яг тэр өдөр санамсаргүй өөд болсон гэдгийг нь би мэдээгүй байсан ээжийн минь ээж байлаа. Түүнийг нас барсныг би мэдээгүй ч тэнд байсан нь тэр гэдгийг мэдэж байв. Тэд тэр жижиг нүхээр харж, миний цаг хараахан болоогүй учир бие рүүгээ, энд байгаа гэртээ буцаж очихыг минь баталгаажуулж байгаа мэт байв. Тэд намайг буцааж байлаа. “Чиний цаг хараахан болоогүй. Чи байх ёстой газартаа буц.”
Неда машин дотроо нүдээ нээхэд, баримжаагаа алдсан байдалтай, анхны тусламжийнхан түүнийг хүрээлсэн байв. Тэр осолд орсноо ойлгож байсан ч дөнгөж сая хаана байсан тухайгаа асуусаар байлаа. Түүнд юу тохиолдсоныг ойлгож хэлж чаддаг болох хүртэл бараг хоёр жил, мөн олон ер бусын үр дагаврууд бий болжээ. Тэдгээр үр дагавар цахилгаан соронзон гаж үзэгдлээс эхэлсэн: Төхөөрөмжүүд түүний дэргэд эвдэрч, эсвэл тэр эвдэрсэн төхөөрөмжийг, заримдаа зайнаас ч, дахин ажиллуулж чаддаг байв. Дараа нь эхэндээ үхлийн тухай, дараа нь хурим, жирэмслэлт, өдөр тутмын үйл явдлын тухай зөнтэй зүүднүүд зүүдлэгдэх болжээ. Сэхээ орсон амьдралдаа тэрээр эцэст нь нас барсан хүмүүстэй зориуд холбогдож, хайр, амар амгалан, чиглүүлэх зурвас хүлээн авч эхэлжээ. Мөн тэр дэлхийн нөхцөл байдлын талаар илүү өргөн хүрээний мэдрэмжүүд хүлээн авч эхэлсэн байна.
Би итгэл найдварыг харсан. Маш их итгэл найдвар бий, бидний өмнө гэрэлт ирээдүй байгаа гэдэгт итгэж найдах бүх шалтгаан бий, тийм биш мэт харагдсан ч ялгаагүй. Хувь хүний түвшинд зарим өдөр өдөр бүрхэг байсан ч итгэл найдвар тээх бүх шалтгаан байдгийг би харсан. Юмсыг илүү сайн болгохын төлөө хамтын эрч хүчээр ажиллаж буй хүмүүс маш олон. Итгэл найдварын ихэнх нь эндээс урган гардаг, учир нь Гэрлийн зөв талд зогсох хүмүүс үргэлж байх болно.
Буцаж ирсний дараа дуусгаагүй эрхэм зорилгынх нь дүр зураг Недагийн сэтгэлд үлдэж, яагаад энд байсаар байгаагаа илүү гүн ойлгоход нь тусалжээ. Миний бодлоор энэ нь эрхэм зорилгын мэдрэмж байсан. Учир нь энэ нь надад зорилго өгсөн. Энэ нь намайг амьдралын маань зорилготой илүү нийцүүлсэн. Тиймээс одоо хийж байгаа зүйлээс минь, эсвэл өмнө нь хийж байсан зүйлээс минь тийм ч өөр харагддаггүй. Би сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний энэ дуудлагын талаар маш залуудаа мэдсэн тул энэ салбарт орохыг хүсэж байгаагаа мэдэж байсан. Тэр үед би сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээнд ажилладаг байсан ба үүндээ үнэхээр дуртай байлаа. Би үүнийг хийж байгаадаа үнэхээр бахархдаг байсан ч эцсийн дүндээ дотроо бага зэрэг хоосон хэвээр санагддаг байв. Энэ хоосон орон зай, эсвэл сүнслэг сэтгэл ханамжгүй байдлын мэдрэмж байдаг байв. Тиймээс КҮ-д орсон нь намайг зөв замд оруулсан мэт санагддаг. Энэ нь намайг илүү төвлөрүүлж, тэр эрхэм зорилго юу болохыг илүү гүн ойлгоход хүргэсэн. Тэгээд энэ бол үнэлж баршгүй зүйл. Өглөө бүр сэрэхдээ амьдрал чинь зорилготой, чи түүнийгээ биелүүлж байгаа, мөн үүний төлөө энд байгаа гэдгээ мэдэх нь маш үнэ цэнтэй. Гэсэн ч энэ өөрчлөлт амар байгаагүй. Энэ нь туйлын хэцүү, зарим үед тэсвэрлэшгүй байсан ч би үүнийг надад тохиолдсон хамгийн сайн зүйл гэж үздэг.
Неда одоо өдөөгдсөн клиник үхлийн тухай диссертаци бичиж байна. Тэрээр биеэсээ гарах мэдрэмж, хонгилоор нэвтрэх, өөд болсон хайртай хүмүүстэйгээ холбогдох, амьдралын зорилгоо мэдрэх зэрэг үхэлд ойртсон төлөвийг бие махбодын аюул, бодис хэрэглэлгүйгээр аюулгүйгээр дуурайлган мэдрүүлэх удирдамжтай протокол ашиглаж байна. Тэр дараах үр нөлөөг хоёр сарын турш ажиглахаар төлөвлөжээ. Түүний илүү том найдвар нь үхлийг хүлээн зөвшөөрөх соёлын өөрчлөлтийг дэмжиж, үхлээс айх түгшүүрийг бууруулах явдал юм. Тэрээр бодитой атлаа гүн утгатай нэгэн зурвасаар яриагаа төгсгөж байна.
Энэ нь хоёр талтай. Хоёр хэсэгтэй. Нэгдүгээрт, автобусанд мөргүүлж болохгүй. Амьдралынхаа зорилго, амьдралын утга учрыг мэдрэхийн тулд тийм огцом, сэтгэл шархлуулсан зүйл хэрэггүй. Өөрийгөө дахин зөв чигт оруулахын тулд тийм айхтар зүйл тохиолдох ёсгүй. Аюулд оролгүйгээр тэр орон зайтай холбогдох олон арга бий. Тиймээс өөрийг чинь амьд гэдгийг мэдрүүлдэг зүйлийг олж, түүнийгээ дага. Энэ бол тэр орон зайтай холбогдох хамгийн том түлхүүрүүдийн нэг. Хоёрдугаарт, өмнө нь хэлснээ дахин давтан хэлье: итгэл найдвар тээх бүх шалтгаан бий. Ирээдүй гэрэлтэй гэдэгт итгэх бүх шалтгаан бий. (Сүнслэг Дайчны аялал)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх